Орон нутаг

“Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын форум болно

Нийтэлсэн

Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж шинэ түвшинд гаргах, салбарын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих мөн орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид, үйлчилгээний байгууллагууд, хөтөч, зуучийг бодлогоор бэлтгэн дэмжиж орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын форумыг гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Мандалговь хотноо зохион байгуулахаар болжээ.

“LET`S FOCUS ON DUNDGOBI” аялал жуулчлалын анхдугаар чуулганы Ерөнхий зохион байгуулагчаар “Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар” ажиллаж байгаа юм.

Дэлхийн соёлын өвийн үнэт дурсгалуудтай гэдэг Дундговь аймгийн аялал жуулчлалын компани, аж ахуй нэгж, байгаль орчны төлөөллүүд форумд оролцож, цаашдын нөхцөл байдлын талаар санал солилцоно. Форумын үйл ажиллагааг онлайнаар шууд дамжуулж, олон нийтэд хүргэх ажээ.

Exit mobile version