Дэлхий

Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулах тушаал өглөө

Нийтэлсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгчээ. Тэрээр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Ерөнхий штабын дарга Валерий Герасимов нартай уулзах үеэрээ барууны улс орнуудын “түрэмгий” мэдэгдлүүдийн хариуд ийм шийдвэр гаргаж буйгаа хэлжээ.

Гэхдээ Путины энэ мэдэгдэл нь ОХУ цөмийн зэвсгээ ашиглана гэсэн үг биш аж. АНУ тэр даруй түүний шийдвэрийг буруушааж, хүлээн зөвшөөрч боломгүй  хурцадмал байдал үүсгэлээ гэв.

Өнгөрсөн долоо хоногт Путин Украинд “Бидэнд саад хийхийг оролдсон хэн ч түүхэндээ харж байгаагүй үр дагаварт хүрэх болно” гэж мэдэгдсэн. Эдгээр үгсийг “түүний замд саад болбол цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн дохио байна” гэж барууныхан тайлбарлажээ.

Путины мэдэгдлийн дараа Европын улс орнууд нэмэлт арга хэмжээ авч буйгаа зарласан байна. Тухайлбал,

  • Украиныг санхүүжүүлэх
  • Оросын онгоцнуудыг Европын орнуудыг агаарын бүсэд нэвтрэхийг хориглох
  • Спутник, Russia Today зэрэг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг Европын нутаг дэвсгэрт хоригложээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version