Дэлхий

Судалгаагаар украинчуудын 90 хувь нь Зеленськийг дэмжиж буйгаа илэрхийлжээ

Нийтэлсэн

Украинчуудын дунд хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Рейтинг” судалгааны байгууллагаас санал асуулга явуулахад Ерөнхийлөгч Володимир Зеленськийн шийдвэрүүдийг 90 хувь нь дэмжиж байна гэсэн үр дүн гарчээ. 6 хувь нь дэмжихгүй, 3 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна.

Украины хяналтад байдаггүй бүс нутгуудаас бусад бүх мужуудаас 2000 орчим хүн санал асуулгад оролцсон байна. Оролцогчдын 70 хувь нь довтолгоог сааруулах боломжтой гэдэгт итгэлтэй байгаа аж.

Судлаачид “Украины аль ч бүс нутагт гутранги үзэл харагдахгүй байна. Зэвсэгт хүчиндээ итгэх итгэл баруун болон төв хэсэгт 75-78 хувьтай өндөр байна. Өмнөд болон зүүн хэсэгт харьцангуй доогуур буюу 64-66 хувьтай байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version