Covid-19
Нийслэлд өчигдөр 105 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ
Короанвируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын мэдээллийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас танилцуулаа. Өчигдөр Улаанбаатарт коронавируст халдварын эсрэг вакциныг 105 иргэн хийлгэжээ.
Тодруулбал,
I тунд 6,
II тунд 1, I
II тунд 51,
IV тунд 47 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3,038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,698 (77.3 хувь), 16-17 насны 27,077 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын суурин 155 цэгт 155 багийн 742 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Цэгүүдийн байршил: