CRI Монгол радио
“2021 оны Америкийн хүний эрхийн зөрчлийн тайлан” нийтлэв
Хоёрдугаар сарын 28-нд, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба “2021 оны Америкийн хүний эрхийн зөрчлийн тайлан”-г нийтэлж, тус орны хүний эрхийн зөрчлүүдийг илчилжээ.
Энэхүү тайлан нь ханзаар 15 мянган үсэгтэй бөгөөд цар тахлыг улс төржүүлэн ашигласны хор уршиг, хүчирхийллийн үзэл баримтлал нь хүний алтан аминд заналхийлэл учруулсан нь, ардчиллаар тоглож, улс төрийн эрхийг уландаа гишгэсэн нь, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг өөгшүүлж нийгмийн шударга бус байдлыг хурцатгасан нь, хүмүүнлэгийн үзэл баримтлалаас няцаж, цагаачлалын хямрал бий болгосон нь, дур зоргоороо зэвсэг хөдөлгөн бусад оронд хүний эрхийг хохироосон нь зэрэг зургаан талын агуулгыг хамруулжээ.
Тайланд: 2021 онд Америкийн хүний эрхийн нөхцөл байдал улам дордож, улс төрийн явуулгын хор уршгаас болж цар тахлаар нас барсан хүний тоо огцом нэмэгдсэн юм. Тус оронд КОВИД-19-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо 24 сая 510 мянгыг давж, тахлын улмаас нас барсан хүний тоо нэгэнт 480 мянгад хүрч, эдгээр тоон үзүүлэлтүүдээрээ дэлхийд тэргүүлж байна. Түүнчлэн бүтэн жилд 693 удаагийн галт зэвсгийн хүнд ноцтой гэмт хэрэг гарсан нь 2020 оныхоос 10.1%-иар нэмэгдсэн байна.
Америкт хуурамч ардчилал ардчилсан улс төрийн эрхийг уландаа гишгэж, 49 муж улсаас ардчилсан сонгуулийг хязгаарлах 420 гаруй төсөл дэвшүүлж, иргэдийн засгийн газартаа хүлээлгэх итгэл 1958 оноос хойших хамгийн доод цэгтээ хүрээд байна. Цөөнхүүд, тэр дундаа Ази гаралтай хүмүүсийг үзэн ядах нь ирэх тусмаа хурцдаж, Нью-Йорк хотод л гэхэд Ази гаралтай хүмүүст чиглэсэн гэмт хэргийн тоо 2020 оныхоос 361%-иар нэмэгдсэн байна. Мөн хүчээр, бүдүүлгээр хууль сахиулах нь цагаачид, дүрвэгсдийн нөхцөл байдлыг хүндрүүлж, ганц талт үзэл нь дэлхий нийтэд хүмүүнлэгийн улам их уршиг тарьж байна.
2021 онд “Хүний эрхийн хамгаалагч” гэж Америк өөртөө өгсөн сайхан нэр хүнд шаландаа тултал унаж, “хүний эрхийг хамгаалах” гэх зэрэг хуурамч багийн цаана зохион байгуулсан “Удирдагчдын хүний эрхийн чуулга уулзалт” гэгч нь хошин жүжиг шиг юм болж өнгөрөв. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 48-р чуулган дээр олон орон “дэлхийн хүний эрхийн үйлсийг хамгийн их бусниулагч” хэмээн Америкийг буруушааж, хүний эрхийн ноцтой асуудлаа өөрсдөө шийдэхийг шаардсан нь энэ бүхний тод жишээ гэжээ.