Дэлхий

ОХУ, Украин эцсийн шийдвэрт ХҮРСЭНГҮЙ

Нийтэлсэн

Донбасс дахь Оросын цэргийн ажиллагаа эхлээд тав дахь өдөр ОХУ, Украины талууд хэлэлцээрийн ширээний ард суулаа.

Талууд Беларусын Припять хотод ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр уулзсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зөвлөх Михаяло Подолякийн мэдэгдсэнээр гал зогсоох болон байлдааны ажиллагааг зогсоохыг зорьж, тодорхой шийдвэр гаргах сэдвүүдийг тодорхойлсон ч уг шийдвэрүүдийг тодорхой болгон хэрэгжүүлэхийн тулд талууд тус тусын нийслэл рүүгээ зөвлөлдөхөөр буцжээ.

Орос, Украины талууд таван цагийн турш тохиролцоо хийхээр оролдсон ч хэлэлцээ амжилтгүй боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.

Украинд одоо дэлбэрэлт, буун дуу сонсогдож, цэргийн дайралт үргэлжилж байгаа аж.

Exit mobile version