Засгийн газар
Сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна
Монгол Улсад коронавирус илрээгүй ч урьдчилан сэргийлэх, ханиад томууны үеийн эрсдэлийг бууруулах үүднээс сургууль, цэцэрлэгүүдийг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэрийг нэгдүгээр сарын 24-нд Улсын онцгой комисс гаргасан.
Тэгвэл урд хөршид дэгдсэн коронавирусийн халдварын идэвхжил, Монгол Улсын хилтэй ойрхон бүс нутагт гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, карантины хугацааг сунгах талаар Засгийн газар яг одоо хэлэлцэж байна. Тодруулбал гуравдугаар сарын 02-ноос хойш үргэлжлүүлэн гурван долоо хоног сунгах бололтой.