Бидэнтэй нэгд

Нийгэм

Ж.Эрхэмтөгс: Солонгос хамтлаг, Оюу толгойн хөрөнгө оруулалтын үнэлгээ хоёр адилхан байна

Нийтэлсэн

Олон улсын судалгаагаар ойрын хугацаанд дэлхийн ДНБ-ний 10 хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эзэлнэ гэж үзсэн. Тэгвэл уран бүтээлчдийг сурган бэлтгэдэг СУИС эрдэм шинжилгээ, инновац болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн уялдуулж хөгжүүлж буй талаар болон ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж буй талаар тус сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Ж.Эрхэмтөгстэй ярилцлаа.


-СУИС-ийн Эрдэм шинжилгээний, инновацын тал дээр хийж хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийнхөө талаар танилцуулна уу?

-СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын бодлого ноднин арванхоёрдугаар сард эрдмийн зөвлөлөөр орж батлагдсан. Энэ бодлого нь 2022 оноос эхлээд хэрэгжиж эхэлж байна. Энэ бодлого яагаад гарах болсон гэхээр нэгдүгээрт дэлхийн дахиныг хамарсан цар тахалтай холбоотой. Цар тахлын дараах хэвийн байдалд шилжихдээ дэлхий дахинд шинэ өөрчлөлт орж байна. Уламжлалт танхимын сургалтаас илүү технологид суурилсан цахим сургалтын арга технологи хөгжиж байна. Өнгөрсөн хоёр жил нэлээн эрчимтэй хөгжлөө.

Цаашид бид технологид суурилсан цахим сургалтын ахисан түвшний сургалтыг эрдэм шинжилгээний хүрээнд улам хөгжүүлэх шаардлагатай. Цар тахлаас шалтгаалж хоорондоо мэдээлэл солилцох арга улам цахим болсон. Орон зайнаас үл шалтгаалж мэдээлэл, харилцаа нээлттэй болжээ. Дэлхийн хаанаас ч эрдэмтэн профессоруудтай орон нутгаас холбогдон ажиллах, туршлага солилцох боломжтой. Хэлэлцүүлэг хийх, хурал зохион байгуулах, хамтарсан судалгааны баг бий болгоод технологийн онолын платформыг ашиглах шинэ боломж нээгдэж байна.

Хоёрдугаарт: Монгол Улсын Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас судалгааны их сургуулийг хөгжүүлэх тал дээр маш их ач холбогдол өгч байна. Хөгжлийн сорилтыг даван туулахад судалгааны их сургуулийн үүрэг, оролцоо өндөр юм байна. Судалгааны их сургуулийг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг  эхлүүлж байна. Сургалтын их сургуулийг судалгааны их сургууль руу шилжүүлэх үйл явц эхэлсэнтэй холбоотойгоор СУИС Эрдэм шинжилгээ, судалгааны бодлогоо шинэчлэн боловсруулах шаардлага гарч ирж байна.

Гуравдугаарт: Дэлхий дахинд хөгжлийн шинэ хандлагатай уялдуулан Монгол Улсын хөгжлийн бодлого өөрчлөгдөж эхэлсэн. Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны бодлого батлагдсан. Үүнд үндсэн найман зорилгын нэг нь үнэт нэгдмэл зүйл гэж бий. Энэ нь Монгол Улсын хөгжлийн, үндэсний аюулгүй байдлын оршин тогтнохуйн үндэс юм. Хоёр дахь зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тодорхорйлсон.

Олон улсад бүтээгдэхүүнээ гаргадаг, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлдэг, аж үйлдвэрийн IV хувьсгалыг хөгжүүлэхэд энэ зорилго маш чухал. Тиймээс шинэ хуулиар зорилтот төсөл хөтөлбөрийг батлуулах ажил хийгдэж байна. Магадгүй УИХ-ын Хаврын чуулганаар долоон зорилтот хөтөлбөр батлагдах болов уу. Түүн дотор Монголын нэгдмэл үнэт зүйл, соёл судлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүх, соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх 10 жилийн хөтөлбөр багтаж буй.

Энэ хөтөлбөр батлагдсанаар ойрын 10 жил юу хийх вэ гэдэг нь тодорхой болж, шинэ хөгжлийн үе эхэлнэ гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор шинэ ажлын байр, шинэ чадвар шаардагдаж байгаа юм. Олон улсад соёлын бодлогоо тодорхойлоход ямар хандлага ажиглагдаж байна вэ гэхээр дэлхийн эдийн засагт коронавирус маш их нөлөөлж хүнд байдалд оруулсан. Өнгөрсөн жил НҮБ-аас тогтвортой хөгжлийн бүтээлч эдийн засгийг бий болгох жил зарласан.

-Соёлын яамнаас дээрх зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд та бүхэнтэй санал бодлоо солилцож байна уу. Сүүлийн үед соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд олон ажлыг хийж байх шиг. Танай сургуультай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Соёлын яамны стратегийн тэргүүлэх чиглэл нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, соёл урлагийн салбар нь Монгол Улсын эдийн засагт хувь нэмрийг нэмэгдүүлэх хүчин зүйл гэж харж байгаа.

Олон улсын байгууллагын гаргаж буй статистик мэдээллийг харвал соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бол 2018 оныхоор 2.2 их наяд ам.долларын эдийн засгийн багтаамжтай эдийн засаг гэж тодорхойлсон. Манай улсын төсвөөр яривал 10 гаруй тэрбум ам.доллар шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын 200 жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний дэлхийн шинэ эдийн засаг бий болжээ.

Нөгөө талаар олон улсын ЮНЕСКО 2005 оны конвенцоор бүтээлч эдийн засгийн хүрээнд оролцох боломжийг тэгш оролцоотой байхыг тусгасан. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орны давамгай байдлыг бууруулж хөгжиж буй, буурай хөгжилтэй орнуудын олон улсын соёлын эдийн засгийн худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. Энэ конвенцод манай улс 2007 онд нэгдэн орсон учраас маш том боломж гэж болно. Зүйрлэвээс, Оюутолгойн гэрээ 11 тэрбум ам.доллароор тогтсон гэхэд 200 Оюутолгойтой тэнцэхүйц хэмжээний баялаг дэлхийн соёлын бүтээлч эдийн засаг бий болгож байгаа юм.

Тухайлбал, дэлхийн хөгжмийн цахим худалдаа 2016 оныхоор буюу нэг жилийнхээр найман тэрбум орчим доллар болдог. Соёлын гадаад экспорт худалдааны эргэлт жилдээ 200 гаруй тэрбум төгрөг болдог. Ингээд үзэхээр мэдлэгийн шинэ зах зээл бий болжээ. Нэг жишээ дурдахад Солонгосын “BTS” хамтлаг олон улсын хөрөнгийн бирж дээр долларын нээлттэй хувьцаа арилжаалсан. Анхны арилжаагаар 4.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компанитай болчихсон.

Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын гэрээ 4.2 тэрбум ам.доллар байдаг. К-поп хамтлаг, Оюу толгойн үнэлгээ хоёр адилхан байна шүү дээ. Азийн орнуудад мэдлэгийн асар том нөөц, өрсөлдөх зах зээл байна. Тус хамтлагийн жилийн орлого нь 3.6 тэрбум ам.доллар байдаг.

-Гадаадын болон Монголын сонгодог бүтээлийг уран бүтээлчид тайзан дээр тоглож эдийн засгийн эргэлтэнд оруулдаг. Танай сургуулийн эрдэм шинжилгээ, инновацын бүтээлээ хэрхэн эдийн эргэлтэнд оруулах тал дээр ажиллаж байна вэ?

-СУИС судалгаанд суурилсан инновацын уран бүтээлийг өнгөрсөн жилүүдэд туурвиж, их сургууль гэдэг талаасаа шинэ мэдлэгийг түгээх, интерпрэйнер байж ирсэн. Соёл урлаг судлалыг хөгжүүлэх, олон улсын аргачлалыг нэвтрүүлэх ажлуудыг хийж байгаа. Шинжлэх ухаан, уран бүтээлийн хосолсон бүтээлийг хэрхэн хийх тал дээр зорилго тавьсан. Эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг төвөгтэй.

СУИС арилжааны уран бүтээлийг яаж хийх вэ, цэвэр судалгаанд суурилсан инновацын уран бүтээлийг хэрхэн хийх вэ гэдгийг зохистой авч явах нь чухал. СУИС Эрдэм шинжилгээ, инновацын бодлогыг бүтээлч үйлдвэрлэлтэйгээ уялдуулах, салбарынхаа уран бүтээлчдийг дэмжих олон талын ажлууд бий. Эрх зүйн шинэчлэлээр старт ап компаниудтай хамтраад арилжааны бүтээл хөгжүүлэх боломж гарах байх. Их сургууль нь өндөр түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах үндсэн чиг үүрэгтэй.

Судалгаанд суурилсан зөв бодлогыг боловсруулах үүрэгтэй. Мөн үндэсний үнэт зүйлийг ойлгох ухамсарлахад их сургуулиуд манлайлж оролцох ёстой. Нөгөө талаар сургуулийн сургалтад шинэ технологи, шинэ сургалтыг нэвтрүүлэх нь инновац гэж хэлж болно.

-Дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд СУИС-ийн хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, сургах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-СУИС бол бакалавр, магистр, докторын түвшний сургалтын 40 гаруй хөтөлбөр явуулдаг. Соёл судлалын судлаач эрдэмтдийг тасралтгүй бэлтгэж буй. Сургалтын шинэ технологийг нэвтрүүлэх, зохион байгуулалтын ажил хийгдээд явж байна. Гадаад, дотоодын зургаан их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Санхүү эдийн засгийн их сургуультай хамтарч магистрын түвшний соёлын интерпрэйнерүүдийг буюу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өндөр түвшний продюсер, менежерүүдийг бэлтгэж байгаа.

Ингэснээр эдийн засагт хувь нэмэр оруулах, салбар өрсөлдөх чадвартай болох боломж нэмэгдэнэ гэж харж байна. Гаднын их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээ, сургалт, уран бүтээл дээр хамтарч ажиллаж байгаа нь СУИС-ийг илүү их шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх ач холбогдолтой.

-СУИС-д чадварлаг боловсон хүчний нөөц бололцоо их бий. Дэргэдээ том театр дутагдаад байна уу даа гэж хардаг?

-СУИС-ийн хамгийн том эмзэг асуудал л даа. Том театрт барина гэхээр газрын асуудал яригдана. Төрийн өмчийн сургууль учраас санхүүгийн асуудал босож ирнэ. Бид зураг төсөл гаргаж, СУИС-ийн хичээлийн дөрвөн байраа өргөтгөх, шинээр барих тал дээр ярилцаж байгаа. Мэргэжлийн хяналтын газраас хичээлийн зарим байрыг хичээл явуулах боломжгүй гэж дүгнэсэн. Сургалтын хувьд нэг оюутанд хоёр багш заадаг ганцаарчилсан сургалт ихтэй учир хичээлийн танхим хүрэлцдэггүй, өндөр өртөгтэй сургалтыг зохион байгуулж байдаг. Цар тахал гайгүй болохоор нөхцөл байдал шийдэгдэх байх гэж найдаж байна.

-Хил нээгдэж аялал жуулчлал энгийн горимдоо орлоо. Танай сургуулиас гаднын сургуулиудтай аялал жуулчлалын чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлэх вэ?

-Соёлын аялал жуулчлал олон улсын эрдэм шинжилгээний хурал саяхан болсон. Европ болон Азийн орнуудын их сургуультай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Олон улсын судлаачид илтгэл тавьж соёлын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан. Аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг Европын их дээд сургуультай хамтарч өрсөлдөх чадвартай, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх төсөл хэрэгжээд явж байгаа.

Бид дотооддоо 21 аймагтай хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний ажил эхлүүллээ. Орон нутагт хүний нөөцөө бэлтгэх, судалгаа хийх, орон нутгийн соёлын үнэт зүйл брэндийг хөгжүүлэх, соёлын өвөө хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр өнгөрсөн намар цахим үндэсний хэлэлцүүлэг хийсэн. Аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газартай хамтраад дээрх ажлуудыг хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн СУИС-ийн дэргэд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инкубатор  төвийг байгуулах ажлыг төлөвлөж байна. Тус төв нь шинэ шатанд гарч соёлын бүтээлч үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг продакшнууд, телевизүүд, оюуны өмч зэрэг олон байгууллагууд хамтраад хоорондоо хамтын ажиллагааны шинэ менежментийн ажлыг эхлүүлнэ.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа