Бидэнтэй нэгд

Улс төр

Холимог дайны онол буюу ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.В.Герасимовын номлол

Нийтэлсэн

ОХУ-Украины дайн хэзээ намжих нь тодорхойгүй, энгийн иргэд мөргөлдөөний бай болж амиа алдсаар байна.

Дэлхий нийтийн анхаарал хойд хөршийн эхлүүлсэн дайнд чиглээд буй энэ үед ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимовын номлолын талаарх мэдээллийг хүргэе.

2021 оны арван хоёрдугаар сард МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 30 жилийн ой болсон. Түүхэн ойг тохиолдуулан тус сургуулиас бүтэн өдөр үргэлжилсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм. Энэ хуралд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхимийн ахлах багш П.Мягмардорж Герасимовын номлолын талаар илтгэл тавьсан юм.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ахлах багш П.Мягмардорж
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ахлах багш П.Мягмардорж
-Олон улсын харилцааг судалдаг шинжлэх ухааны олон чиглэл бий. Үүний нэг нь улс төрийн чиглэл бөгөөд дотроо реализм, идеализм, марксизм, неолиберализм гэх мэт олон дэг сургуультай.

Нэгдүгээр дайны дараа либерал онол бий болж, дэлхийн хоёрдугаар дайны дараа Америкийн судлаачид реализмын үндсийг тавьсан бол Хүйтэн дайны дараа нео либерал онол хүчээ авсан гэх мэтээр онол бүрийг өөр өөр цаг үед боловсруулдаг.

2014 онд ОХУ Крымыг өөртөө нэгтгэснээс хойш реализмын онол олон улсын харилцаанд хүчин төгөлдөр хэвээр байна.

Улс төрийн шийдвэр гаргагчид энэ онолд суурилан шийдвэр гаргаж байна. Энэ онолд гадаад бодлогын гол зорилго бол үндэсний ашиг сонирхлоо хамгаалах гэж үздэг. Тэгэхээр бүс нутгийн мөргөлдөөн, цаашид гүрнүүдийн тэмцэл, дайн гарах нь зайлшгүй гэж үздэг.

Улс орнуудын газар зүйн байршил өөрчлөгдөхгүй тул энэ талаас нь олон улсын харилцааг судалдаг ухаан бол геополитик юм. Олон улсын харилцааг судалдаг бусад чиглэлүүдээс хамгийн бодитой үнэлэлт дүгнэлт өгдөг, харилцаанд үүсдэг хүнд нөхцөл байдлууд, ирээдүйд юу болох таамаглалыг гео политикчид хамгийн бодитоор тайлбарладаг.

skip-share
Аливаа систем өөрчлөгдөхөд заавал дайн үүсдэг.

Олон улсын харилцаанд эх газрын, тэнгисийн соёл иргэншил гэх ойлголт бий. Тэнгисийн улсууд хүчирхэгжин орон зайгаа тэлэхийн тулд эх газар уу түрдэг. Эх газрын улсууд хүчирхэг болсон цагт тэнгис рүү тэлдэг зүй тогтолтой. Хэзээ ч хоорондоо дасан зохицохгүй, эсрэг талууд юм. Тэгэхээр мөргөлдөөн зайлшгүй. Энэ чиглэлийн эрдэмтэд мөн л дайн гарцаагүй гэж үздэг.

Хүйтэн дайны дараа зөөлөн хүчний бодлого гэх шинэ ойлголт бий болж, уламжлалт дайны тухай ойлголт ихээхэн өөрчлөгдсөн. Олон улсын харилцаанд сонгодог арга буюу цэргийн хүчийг ашиглахаа больсон. Хэнри Кэссинжер 2014 онд бичсэн “Дэлхийн дэг журам” номдоо “Олон улсын харилцаа өөрчлөгдөж байна. Аливаа систем өөрчлөгдөхөд заавал дайн үүсдэг” гэжээ.

Тэгвэл дайн хэрхэн өрнөх вэ? Улс орнууд дайнд ямар арга хэрэглэх вэ?
Гибрид буюу (судлаач н.Оргил-Эрдэнэ хосолмол гэж орчуулсан) уламжлалт, уламжлалт бус аргыг зэрэг хэрэглэнэ. Уламжлалт бус дайнд эдийн засаг, хэвлэл мэдээллийн нөлөөг ашиглана.2013 оны нэгдүгээр сард ОХУ-ын цэргийн шинжлэх ухааны академийн зөвлөлдөх уулзалт болсон. Энэ уулзалтад ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд Герасимов илтгэл тавьсан байдаг. Илтгэлийн сэдэв нь “Зэвсэгт хүчнийг ашиглах үндсэн чиг хандлага, тэдгээрийг сайжруулах цэргийн шинжлэх ухааны үндсэн зорилтууд”.

skip-share
Уламжлалт бус дайнд эдийн засаг, хэвлэл мэдээллийн нөлөөг ашиглана.

Тэрээр илтгэлдээ 21-р зуунд дайн ба энхийн зааг ялгаа улам бүдэрч байна гээд дайныг урьдын адил зарлахаа больсон гэжээ. Дайн нэгэнт эхэлсэн бол бидний мэддэг уламжлалт арга хэлбэрээр явуулах цаг өнгөрсөн. Өнгөт хувьсгалууд, Арабын хавар гэж нэрлэдэг үйл явдлуудыг зарим судлаач дайн биш гэдэг. Эдгээр нь дайны илрэл мөн. Цэцэглэн хөгжиж байсан улсууд уламжлалт дайнаас ч их хор хохирол амслаа. Эдгээр нь 21-р зууны дайныг илтгэх үү гэсэн асуулт дэвшүүлж, дараах хариултыг өгсөн.

Мөргөлдөгч талууд уламжлалт цэрэг зэвсгийн замаар биш улс төр, эдийн засаг, мэдээлэл, хүмүүнлэг болон бусад аргуудыг ашиглан өрсөлдөгчөө сулруулах замаар дайтаж байна. Эдгээрийг уламжлалт буюу цэргийн чадавхтай хослуулж байна. Цэргийн бус ажиллагаа нийт дайны 75 хувийг, цэргийн ажиллагаа 25 хувийг эзэлнэ. Дайны эхний үед буюу далд үед, нөхцөл байдал хурцадмал үед, гэрээ байгуулах, энх тайван тогтох үед авах арга хэмжээнүүдийг ч танилцуулсан. Эдгээр үе шат бүрд цэргийн болон цэргийн бус арга хэмжээ ямар байхыг ч нарийвчлан төлөвлөжээ.

skip-share
Цэргийн бус ажиллагаа нийт дайны 75 хувийг, цэргийн ажиллагаа 25 хувийг эзэлнэ.

Сөргөлдөгч талыг сулруулах зорилготой цэргийн бус арга хэмжээ гэдэгт эвсэл холбоо байгуулах, улс төр дипломатын дарамт шахалт үзүүлэх, эдийн засгийн хориг арга хэмжээ авах, дипломат харилцаагаа таслах, эдийн засгийн бүслэлт хориглолт тавих, эдийн засгийг дайны байдалд оруулах, улс төрийн сөрөг хүчнийг шийдвэр гаргагч болгох, тэднийг дэмжих, удирдагчдыг солих, эрх баригчдыг дотроос нь хагалах зэрэг багтжээ. Цэргийн ажиллагаа нь цэргийн хүч хэрэглэх юм.

Герасимов “Дайсан цэргийн хүчээр илүү байж болно, гэхдээ түүнд сул тал байж л таараа. Түүнийг олсон цагт хариу цохилт өгч болно” гэж илтгэлээ төгсгөжээ.

Украины Луганск, Донецк хотуудад дайнаас өмнө болсон үйл явдлууд холимог дайны шинж чанарыг агуулж байна гэж Украины судлаачид үздэг. Тэнд дайн зарлаагүй ч хөлсний цэргүүд дайны ажиллагаанд оролцож байна. Украин гибрид дайны объект боллоо. Цаашид ОХУ-ын нөлөөгөө тогтоох гэсэн хөрш зэргэлдээх орнуудад ч ийм дайн гарч болзошгүй. Өрнийн орнуудын эсрэг Монголд ч дээрх аргуудыг ашиглах боломж бий.

Гэхдээ зарим судлаач холимог дайныг ОХУ анх удаа туршаагүй, Хүйтэн дайны жилүүдэд барууны орнууд хэрэгжүүлсэн гэж үздэг.

ОХУ-ыг эсэргүүцэгч Украины нэг иргэн “Кремль Майданы хувьсгалыг эртнээс төлөвлөн, босогчид болон Засгийн газрыг тэмцэгчдийн аль алийг нь санхүүжүүлсэн. Герасимов Зөвлөлтийн үеийн дайны стратегийг орчин үеийн дайны арга барилтай хослууллаа. Түүний номлол шууд халдах гэхээс илүүтэй дайсны талын нийгмийн дунд нэвтрэн орох замаар дотоод тэмцлийг өдөөх зорилготой” гэжээ.

ДҮГНЭЛТ

Орон зайгаа тэлэх гэсэн их гүрнүүдийн сөргөлдөөн үргэлжилсээр байна. АНУ тэргүүтэй өрнийн улсууд болон нөгөө талд ОХУ, БНХАУ байна. Тэд дэлхийн улс төрийн бодлогод эрх мэдлээ тогтоох хүсэлтэй. Эрх баригчид дээр дурдсан холимог хүчийг ашигладаг болов. Тэнгис, эх газрын зөрчилдөөн өрнөсөөр байгааг өнөөгийн олон улсын харилцаанаас харж болно.

Герасимовын номлолд ямар үнэлэлт өгч болох вэ гэхээр оросын дайны стратегийг ерөнхийд нь партизаны дайн гэж болно. Тэд энэ тактикийг Дэлхийн хоёрдугаар дайнд ч ашигласан. Гэхдээ уламжлалт бус цэргийн ажиллагаанд хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны байгууллагууд, ялангуяа технологийн салбарынхан, бизнесийнхнийг татан оролцуулдаг. Роботжуулсан систем, дрон, хиймэл оюун ухааныг ч ашигладаг болж байна. Үүний жишээг бид Нагорный Карабахад харлаа.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн