Дуулиан шуугиан
Татварын ерөнхий газар 1,5 давхраа 435,000,000 төгрөгөөр засна
Цар тахалтай тэмцэж яваа эдгээр өдрүүдэд Засгийн газрын зүгээс урсгал засвар, урсгал зардлаа танахыг төрийн байгууллагуудад үүрэг болгосон. Гэтэл багын даргаас эхлээд сайд дарга нар урсгал зардлаа танах битгий хэл өмнөх он жилүүдээс илүү тансаглан сууж байгааг цуврал болгон хүргэж байгаа.
Тодруулбал, өнөөдөр буюу 2-р сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газар улсын төсвөөс 435 сая төгрөгийг гаргуулан 1 болон 5 давхрын их засварыг хийхээр төлөвлөж байна.
Харин их засварыг гүйцэтгэх компанийн тендерийн материалыг 2022 оны 03-р сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хүлээж авахаар тооцоолжээ.Татварын ерөнхий газар хүнд хэцүү цагт ард түмний татварын мөнгө буюу 435 сая төгрөгөөр 1 болон 5 давхарт их засвар хийх зайлшгүй шаардлагатай байв уу гэдэг талаар үргэлжлүүлэн сурвалжилна.