CRI Монгол радио

Дутууг нөхөж, дундуурыг дүүргэхүй

Нийтэлсэн

Өвлийн паралимп Бээжинд эхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжигч олон байгууллагаас гал цуглуулж “Бээжин-2022” өвлийн паралимпын галт бамбар болголоо. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжиж, тэд эрүүл саруул хүмүүсийн адил хөдөлмөрлөж, бүтээн босголцож, өдөр бүр аз жаргалтай байх боломжтой гэсэн илэрхийлэл юм. Үүний тулд юу хийх вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутмын амьдралын аар саар бүхэнд түүртэлгүй, идэх хоол, өмсөх хувцасны тухай санаа зовохгүй байх учиртай. Ши Жиньпин дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ онцгойлон халамжлах хэрэгтэй” гэж хэлсэн. Энэ бол ХКН-ын зорилт, хүмүүнлэг нийгмийн зайлшгүй шаардлага байх болно.

Онцгой хичээлийн танхим

Өвөр Монголын Хөх хотод тусгай боловсролын сургууль бий. Энэ сургуульд Ван Я Ни багш үс засах хичээл заана. Сурагчид гар өргөж, тэр болгонд багш дохионы хэлээр харилцана. Найман жилийн өмнө Ван Я Ни багш болох мөрөөдөлтэй болжээ. Мөрөөдөх шалтгаан нь энгүүн хэрнээ гайхамшигт өдөр байсан юм. 2014 оны цагаан сарын өмнөхөн. Тэр өдрүүдэд Ши Жиньпин дарга Өвөрмонголд ажиллаж байлаа. Хөххотын хүүхдийн асрамжийн газар очихдоо Ши Жиньпин дарга Ван Я Ни-тай дохионы хэлээр ярилцаж, жаал охиныг “Сайн сураарай” гэж урам өгчээ. Энэ мөчөөс Ван Я Ни багш болох мөрөөдлөө олсон юм.

Халуун сэтгэл гэдэг хэдэн арван өнгөрсөн ч үргэлж дулаан сайхнаар дурсагдсаар байдаг.

-Чи юунд гараад ирэв

1975 оны 10 сар. Намар цагийн Шаньши мужийн Лян Жяхэ нутаг. Түүнийг үдэн мордуулахаар цугласан олны дунд хоёр суга таягтай Ший Юйбин байв. Ши Жиньпин яаран очиж, Ший Юйбиний гарыг атгалаа. Энэ бол энгийн биш, түүнээс илүү дотно, дулаахан, сайхан мөч байсан юм.

Ардын Их Хурлын ордноос айлын гэрт, асрамжийн газраас хөдөө тосгонд очиж эгэл хүмүүстэй уулзан зүрхний үг сонсож сэтгэл догдолж явна.

Сайн байна уу ээж ээ? Таны гарыг атгая

Хөх хотын асрамжийн газрын олон хүүхдийн “Өндөр ээж” бол Жинь Фэн-Ин юм. “Өндөр ээж”-тэй дотно ярилцахдаа Ши Жиньпин дарга “Бид юу хүсч, юу мөрөдөж байна вэ. Та мэдэж байна уу? Бид энэ хүүхдүүдийг бусад хүүхэдтэй адил эрүүл, аз жаргалтай, мөрөөдөлтэй өсөөсэй” гэж хүсч байна гэв.

Танд баярлалаа

Хүбэй мужийн Ухань хотын Чиншань хороололд Ши Жиньпин дарга хараагүй хүмүүст кино ярьж өгч, тэргэнцэртэй охин Дү Чэнчэнтэй дотно мэндчилсэн юм. Энэ өдөр тэдний хувьд гайхамшигт өдөр байлаа. Ийм энгүүн, дотно сайхан харилцааг тэд хэзээ ч мартахгүй билээ.

Хоёр гаргүй зураач Хүлинийг Ши Жиньпин дарга хүлээн авч уулзаж байгаа

Амжилт хүсье

Амьдралын хэцүү бэрхийг ялж, хоёр гаргүй ч өөрийгөө хөгжүүлсэн зураач Хүлинийг Ши Жиньпин дарга Ардын их хурлын ордонд хүлээн авч, “Таны тэвчээр, хүсэл, мөрөөдөл, шантаршгүй чанар энэ цаг үеийн залууст үлгэр болохуйц зориг, зорилгыг харууллаа” гэжээ.

Ши Жиньпин дарга ядруу дорой иргэдээ өргөж тэтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст амьдрах урам зориг өгч байх нь чухал гэж хэлдэг.

Хунань мужийн Шао-Ян хотын технологийн компани, хөгжлийн бэрхшээлтэй ажилчид ажлын олонтойгоо

Өнгөрсөн таван жилд Хятад улсад хөгжлийн бэрхшээлтэй 57.5 мянган иргэн их дээд сургуульд элсэж, 10 мянга шахам хүн чанартай тусгай боловсрол эзэмшжээ.

Өнгөрсөн таван жил Хятад улс жил бүр хөгжлийн бэрхшээлтэй 8 сая хүнд ажлын байр бий болгожээ. Давхардсан тоогоор энэ нь 40 сая орчим ажлын байр гэсэн үг. Зөвхөн 2020 онд гэхэд 8.62 сая хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилтай болж, жил бүр 400 мянган ийм хүмүүс засгийн газрын тэтгэлэгтэй боловсрол эзэмшиж байна…

Exit mobile version