Энтертайнмент

Канье Уэст экс эхнэрийнхээ найз залууд зориулж дуу зохиожээ

Нийтэлсэн

Ким Кардашиан болон Канье Уэст нарын гэрлэлт хууль ёсны дагуу дуусгавар болов. Ким өөрийн шинэ хайраа олж, аз жаргалтай байгаа боловч Канье салалтыг эсэргүүцэн, интернэт орчинд Пит Дэвидсоныг муулж, хүүхдүүдтэй минь хэзээ ч уулзахгүй гэх мэт постууд тавиад байв.

Канье өнгөрсөн Лхагва гаригийн орой “Youtube” хуудастаа Пит Дэвидсонд зориулж “Eazy” дууг байршуулсан байна. Тус дуунд Ким Кардашианы шинэ найз залуу Пит Дэвидсонтой адилхан хүүхэлдэйг дүрсэлсэн ба Канье “Бурхан намайг аварсан, зүгээр л Пит Дэвидсоныг ялж чадахын тулд” гэх мэт үгтэй аж.

Мөн тус дуунд Питийг муулсан байх ба “Кимээс салсан ч хамтдаа, эгч нараа шүүх дээр дагуулаад ир” гэх мэт үгтэй юм байна. Одоогоор Ким тус дуунд хариу мэдэгдэл хийгээгүй байгаа бол Пит Дэвидсон “Eazy” дуу хөгжилтэй санагдсан гэжээ.

Exit mobile version