Нийгэм

ЦЕГ: “Украины далбааг өлгөж бусдын дургүйцлийг хүргэлээ” гэх дуудлагаар очиж, ажилласан

Нийтэлсэн

“Алтан тариа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Цэнгүүн твиттер хуудастаа “Үйлдвэрийнхээ барилгад Украины тугийг өлгөж, дайныг эсэргүүцтэл цагдаа нар ирлээ” хэмээн бичсэн байв.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас “102 дугаарын утсанд “Алтан тариа” үйлдвэрт Украин улсын далбааг өлгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна” гэх дуудлага мэдээлэл өчигдөр 12:27 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдгээр хэлтэс газар дээр нь очиж тодруулж ажилласан” гэж мэдээлэв.

Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Дуудлага, мэдээлэл ирсэн. Тиймээс цагдаа газар дээр нь очиж шалгах ёстой байдаг. Дээрх дуудлагын дагуу очиж ажилласан албан хаагч далбааг буулгах шаардлага тавиагүй, хувийн өмчид халдсан асуудал гаргаагүй. Дуудлагыг газар дээр нь очиж шалгаад зөрчлийн шинжгүй тул буцсан” гэлээ.

Exit mobile version