CRI Монгол радио
БХАТИХ-ын ээлжит чуулган нээгдлээ
13-дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулган 5-нд Бээжинд нээгдлээ. Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид болон ардын их хурлын 3000 шахам төлөөлөгч хуралд оролцсон байна.
Хөтөлбөрийн дагуу чуулган Хятадын засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, 2022 оны эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилт үүрэг, засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тодорхойлох болно. Улс орны хөгжил иргэдийн амьжиргаатай холбоотой тайлан болон улсын төсвийн тайланг ч мөн өдрийн нээлтийн ёслолд өргөн дэвшүүлж хянах хэлэлцүүлэх болно.
Чуулганаар орон нутгийн шат бүрийн ардын төлөөлөгчдийн их хурал болон шат бүрийн засаг захиргааны зохион байгуулалтын хуульд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэх бөгөөд орон нутгийн засгийн газрын зохион байгуулалтын ажлыг боловсронгуй болгож, ард олон эзэн суухыг баталгаажуулна. Энэ сонгуулийн БХАТИХ-ын хамгийн сүүлчийн удаагийн ээлжит чуулганы хувьд шинэ сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн норм болон сонгуулийн асуудлаарх тогтоолын төсөл, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн шинэ сонгуулийн ардын төлөөлөгчийг сонгох тухай хуулийн төслийг хянан хэлэлцэж, шинэ сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчийн норм, бүтэц жич сонгуулийн хугацаа зэргийг хянан батлах болно.
2022 оны сүүлийн хагас жилд ХКН-ын 20-р их хурал болж, өнгөрсөн таван жилийн ажлаа дүгнэж, ирээдүйн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах болно. Социалист орчин үеийн улс орон байгуулах шинэ гараагаа нээх Хятад улс эдийн засаг нийгмээ хэрхэн хөгжүүлэх нь олон нийтийн анхаарлын төвд орж байна.
Баатар орчуулав