Covid-19

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсад нэвтрэхэд PCR шинжилгээ хийлгэх шаардлага тавихгүй

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2022 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR болон түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлага тавихаа болилоо.

Гадаадаас ирэх иргэд: 

  • Монгол Улсад ирээд эрүүл мэндийн хуудас бөглөнө.
  • Монголд ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй.
  • Ямар нэг хорио тусгаарлалтад орохгүй.
  • Монголд ирээд хот, хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавихгүй.
  • Бүх хүнийг үнэгүй вакцинжуулалтад хамруулж, ковидын эмчилгээ хийх боломжтой.
Exit mobile version