CRI Монгол радио

Оны эхний хоёр сарын Хятад эдийн засгийн төлөв байдал

Нийтэлсэн

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 15-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, 2022 оны эхний хоёр сарын эдийн засгийн үйл ажиллагааны байдлыг танилцуулав.

Танилцуулснаас үзвэл, эхний хоёр сард эдийн засаг тогтвортой сэргэж, чансаатай хөгжил шинэ ахьцад хүрчээ, тухайлбал:

1. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл эрчимжиж, дэвшилтэт технологийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл сайн өсөлттэй байна. Жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг нь 2021 оны эхний хоёр сараас 7.5%-иар өссөн байна.

2. Үйлчилгээний салбар үргэлжлэн сэргэж, орчин үеийн үйлчилгээний салбар хурдацтай хөгжжээ. Үндэсний үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар өслөө.

3. Зах зээлийн борлуулалт сэргэж, хэрэглээний өндөр зэрэглэлийн барааны борлуулалт идэвхтэй байв. Нийгмийн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 7 их наяд 442 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7%-иар өссөн байна.

4.Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлт нэмэгдэж, дэвшилтэт технологийн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.2%-иар өсжээ.

5. Барааны импорт экспорт хурдацтай өсч, худалдааны бүтэц тасралтгүй сайжирч, Барааны импорт экспортын нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.3%-иар өссөн байна.

6. Ажлын байраар хангах байдал ерөнхийдөө тогтвортой, судалгаанд хамрагдсан ажилгүйдлийн түвшин үндсэндээ тогтвортой байна. 2-р сард судалгаанд хамрагдсан 31 томоохон хот, суурины ажилгүйдлийн түвшин 5.4% байжээ.

7. Оршин суугчдын хэрэглээний үнэ бага зэрэг өссөн бол аж үйлдвэрийн салбарын үнийн өсөлт буурлаа. Эхний хоёр сард CPI 2021 оны мөн үеэс 0.9%-иар өссөн байна.

Хятад улс цаашид тогтвортой байдлаа хадгалах үндсэн дээр хөгжүүлэн, шинэчлэлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлж, инновацийн хөдөлгөх хүчийг эрчимжүүлэн, чансаатай хөгжлийг дэмжин, эдийн засгийг боломжийн хүрээнд байлгахын төлөө хичээн ажиллах болно.

Exit mobile version