Эдийн засаг
“Rusal International”-ийн зах зээлийн үнэлгээ $6.7 тэрбумаар буурав
Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч ОХУ-ын “Rusal International” компанийн зах зээлийн үнэлгээ Украины дайн эхэлснээс хойш 6.7 тэрбум ам.доллароор буурсан байна.
Тус компани Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй ОХУ-ын цорын ганц компани аж. ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш “Rusal International”-ийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид 47 хувиар буурчээ.
ОХУ-ын тэрбумтан Олег Дерипаска болон бусад хувь хүнд тавьсан Их Британийн хориг “Rusal International” болон толгой компанид нь ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж тус компани мэдэгдсэн байна.
Ч.Уугандаваа