Боловсрол
Хөшигийн хөндийд 5000 оюутны хотхон байгуулахад АХБ-тай хамтрах санал тавилаа
Л.Энх-Амгалан сайд өнөөдөр АХБ-ны Зүүн Азийн бүсийн захирал Тэреза Ког хүлээн авч уулзан боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсад АХБ 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд боловсролын салбарт 2022 он хүртэл 185.28 сая ам долларын санхүүжилт хийжээ.
Уулзалтаар 2022-2024 онд “Боловсролын салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх” төсөл, Хөшигийн хөндийд байгуулах Шинэ Зуун мод хотод 5000 оюутны багтаамж бүхий их, дээд сургуулийн хотхон, дижитал их сургуулийг хөгжүүлэх хоёр төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг тавилаа.