Улс төр
Ц.Нямдорж: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 74.5%-тай байна
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өчигдөр (2022.03.15) Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18.4-д:
“Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, гуравдугаар сарын 15-ны дотор УИХ-д өргөн мэдүүлж, Улсын Их Хурал дөрөвдүгээр сарын 1-ний дотор хянан хэлэлцэнэ” гэж заасан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.