CRI Монгол радио

Өвлийн олимп нь дэлхий дахинд итгэл найдвар төрүүлэв

Нийтэлсэн

3-р сарын 13-ны орой Бээжингийн Үндэсний спортын ордонд 2022 оны өвлийн паралимпийн наадам өндөрлөлөө.

Энэхүү “ер бусын гайхамшигтай” өвлийн паралимпийн наадам нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдад нэг дэвжээнд өрсөлдөж, амьдралын сайн сайхан бүхнийг харуулах тавцан болон дэвжээг бий болгон өгч, Дэлхийн спортын хөгжилд шинэ хувь нэмэр оруулж, дорнын их гүрний хариуцлага хийгээд онцгой хувь нэмрийг бүрэн харуулж, нэн ч олон улсын спортын салбар дахь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын ойлголтын бодит практик болсон байна.

Энэхүү адилхан чухал спортын арга хэмжээг Ши Жиньпин дарга байнга чухалчлан үзэж, өөрийн биеэр дэмжсэн юм.

“Хоёр олимп адилхан сэтгэл хөдөлгөм гайхамшигтай.”

2017 оноос хойш тэмцээний бэлтгэл ажилтай 5 удаа газар дээр нь танилцав, үүний зэрэгцээ Ши Жиньпин дарга өвлийн олимп болон өвлийн паралимпийн бэлтгэл ажлын тайланг сонсож, төрөл бүрийн бэлтгэл ажлыг нэгдэлтэй байршуулсан байна.

Ордон талбай барихаас эхлээд дэд бүтцийн баталгаа, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах хүртэл, энэхүү олон улсын спортын арга хэмжээнд ерөнхий нарийн бичгийн дарга маш их хүчин чармайлт гаргасан юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2021 оны 1-р сарын 20-ны өдөр Бээжинд 2022 оны өвлийн олимп, паралимпийн бэлтгэлийн талаарх товч мэдээллийг даргалах үедээ онцлохдоо: Тэмцээний талбай, байгууламжийг стандартын дагуу сайжруулж, тэмцээн зохион байгуулахгүй газруудын барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, төрөл бүрийн туслах байгууламж болон саад бэрхшээлгүй орчныг нэгэн зэрэг бий болгох хэрэгтэй гэжээ.

Бээжингийн өвлийн паралимп нь бүх Хятадын хоёр чуулгантай давхацсан юм. 3-р сарын 4 буюу Үндэсний хоёр чуулганыг эрчимтэй зохион байгуулж байгаа үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Үндэсний спортын ордонд тусгайлан ирж, Бээжингийн өвлийн паралимпийн нээлтийн ёслолд оролцов, энэ нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн паралимпийн наадмыг маш их чухалчлан үзэж буйг харуулж байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний халамж, дэмжлэг дор, Бээжингийн өвлийн паралимпийн наадам нь оролцож буй тамирчид, албаны хүмүүс болон Олон улсын паралимпийн хорооноос өндөр үнэлгээ авсан юм. Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Парсонс Бээжингийн өвлийн паралимпийг “гайхалтай, аюулгүй, найдвартай, энгийн бус гайхамшигтай мөртөө ирээдүйн өвлийн паралимпийн жишиг болсон” хэмээн сайшаав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дэлхийн хүн амын 15 орчим хувийг эзэлж, зовлон жаргалаа хуваалцсан хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэмдэглэхдээ: “Тогтвортой хөгжлийг дэлхийн хэмжээнд дэмжиж, ганцыг ч орхигдуулахгүй байх зорилтыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст онцгой халамж анхаарал тавих ёстой” гэжээ.

Олон улсын паралимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Крейг Спенс сайшаан хэлэхдээ: “Тэмцээнийг амжилттай зохион байгуулж, тамирчдын төлөө санаа тавьж буй явдлыг Төлөөлөгчдийн тэргүүн нар маш их биширч байгаагаа илэрхийлж байсан юм” гэжээ.

Ши Жиньпин дарга тэмдэглэхдээ: Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулсан явдал нь “Хятад улс болон Хятадын үндэстнүүд хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг дэмжихээр хичээн зүтгэж байгаа гэрэл гэгээтэй, баян хүчирхэг, нээлттэй байдлын сайн сайхан дүр төрхийг харуулахад ашигтай байж, Хятадын талаарх хүмүүсийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх болно” гэжээ.

Бээжингийн өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хатуу амлалтаа биелүүлээд зогсохгүй бас илүү олон хүний ​​зүрх сэтгэлд хайр, багтаамжийн үрийг тарьж, бүх хүн төрөлхтөн хувь заяагаараа нэгтгэн, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, ирээдүй зүг хамтдаа урагшлах хүчирхэг зориг санааг бадруулж, дэлхий нийтээрээ эв нэгдэл, энх тайван, найрамдлын төлөө гар нийлэн урагшлах замыг чиглүүлэв.

Гантөмөр

Exit mobile version