Дэлхий

Японы Мияаги болон Фүкүшима мужид зургаан баллын хүчтэй газар хөдөлж, цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ

Нийтэлсэн

Япон улсын Тохокү бүс нутагт өчигдөр орой зургаан баллын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 16-ны 23:34 цагт Мияаги болон Фүкүшима мужид зургаан баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Үүнээс үүдэн дээрх мужуудад нэг метрийн цунамигийн сэрэмжлүүлэг гаргаад байна.

Иймд бүс нутагт оршин суудаг иргэдийг далайн эргээс холуур байж, сонор сэрэмжтэй байхыг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Exit mobile version