Дэлхий

Оросын засан хүмүүжүүлэх газрын албан хаагч асан шүүхийн танхимд өөрийгөө бууджээ

Нийтэлсэн

ОХУ-ын холбооны засан хүмүүжүүлэх газрын тээврийн албаны дарга асан Виктор Свиридовын хэргийг шүүх хурал өчигдөр Москва хотын Чертановский дүүргийн шүүхийн байранд болжээ.

Харамсалтай нь шүүхийн эцсийн дүгнэлтийг уншиж танилцуулах үеэр Свиридов гар буу гаргаж, өөрийгөө буудан хөнөөсөн байна.

Шүүхээс түүнийг 10 сая рублийн ($158,500) авлига бусдаас авсанд буруутгаж, чанга дэглэмтэй шоронд гурван жил хорих ял оноожээ.

Ялын шийдвэрийг сонсож дуусмагцаа Свиридов гар буу гаргаж ирээд амиа хорлосон байна.

Түүнийг шүүхийн танхимд хэрхэн галт зэвсэг авч орсныг мөрдөн шалгаж эхэлсэн тухай шүүхийн хэвлэлийн алба мэдээлжээ. Свиридов нь холбооны засан хүмүүжүүлэх газрын тээврийн албаны даргын албыг хашиж байгаад таван жилийн өмнө огцорсон юм байна.

 

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version