CRI Монгол радио
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурал болов
Синьхуа агентлагийн мэдээ: 3-р сарын 17-нд, Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулж, цар тахлын нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын талаар чухал үг хэлэв.
Ши Жиньпин хэлэхдээ, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатган, “гадаадаас зөөвөрлөгдөн орох, дотоодоо дахин дэгдэхээс” сэргийлж, дүүрэг хороолол, зэрэглэл хуваан халдвар хамгаалалтын ажлыг эрчимжүүлнээр зарим бүсийн халдварын тархалтыг үр дүнтэй тогтоон барьж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгийн дээд түвшинд хамгаалж, эдийн засгийн хөгжил, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх түвшинд дэлхийд тэргүүлж байна. Энэ нь Хятад улсын халдвараас урьдчилан сэргийлж чадах хүчин чад болон Хятадын Коммунист намын удирдлага, социалист тогтолцооны давуу талыг бүрэн харуулсан гэжээ.