CRI Монгол радио
Ши Жиньпин, Жо Байден нар цахим уулзалт хийв
Бээжингийн цагаар 3-р сарын 18-ны орой, Хята улсын дарга Ши Жиньпин хүсэлтийн дагуу АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай цахим уулзалт хийв.
Ши Жиньпин: Өнгөрсөн 11-р сард бидний анхны цахим уулзалтаас хойш олон улсын байдалд шинээр томоохон өөрчлөлтүүд гарлаа. Энх тайван, хөгжлийн эрин үеийн сэдэв хүнд сорилтуудтай тулгарч, дэлхий дахин амар амгалан, энх тайван биш байна. Украины хямрал бол бидний хүсэхгүй байгаа зүйл юм. Улс хоорондын харилцаа зэр зэвсгээр үзэлцэх хэмжээнд хүрэх ёсгүй, сөргөлдөөн нь хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй, энх тайван, аюулгүй байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн нандин зүйл гэдгийг холбогдох үйл явдлууд дахин харуулж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн хоёр том эдийн засаг болсны хувьд бид Хятад, Америкийн харилцааны хөгжлийг зөв замаар удирдан дагуулахаас гадна олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа үүрч, дэлхийг энх тайван, амар амгалан байлгахын тулд хүчин чармайлт гаргах ёстой гэжээ.
Урьхан