CRI Монгол радио
Яагаад дахин дахин алдаа гаргаад байдаг вэ?
Орон нутгийн цагаар 3-р сарын 17-ны өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси болон сэтгүүлчдийн хооронд болсон харилцан ярианы үеэр маш хурц ширүүн маргаан үүссэн байна. Цар тахлаас авран туслах төлөвлөгөөг устгасан талаар сэтгүүлч гурван удаа нэхэн асууснаар, Пелосиг бухимдуулсан байна. Үүний цаанах нөхцөл байдал нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхим саяхан холбооны зардлын томоохон хуулийн төслийг баталсан явдал юм, үүнд Украинд үзүүлэх яаралтай тусламжийн нийт 13.6 тэрбум ам.доллар багтсан байна. Гэсэн хэдий ч хоёр нам тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сангийн хуваарилалтын талаар санал зөрөлдөж байсан тул Төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслөөс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сангийн 15.6 тэрбум ам.долларыг шууд хасчээ. Энэ нь бас дэлхий дахинд дараах зүйлийг харуулж байгаа юм. Дэлхийн цорын ганц супер гүрэнд улс төрийн хувийн ашиг сонирхол яагаад хүмүүсийн амь наснаас дээгүүр байдаг вэ? Ам дүүрэн “Хүний эрх” ярьсан Америкийн улстөрчид яаж жирийн иргэдийн амьдрах эрхийг үл тоож, уландаа гишгэж байна вэ?
АНУ-ын халдварын эсрэг тэмцсэн хоёр жилийн түүхийг эргэн харахад, хэзээд улс төрд барьцаалагдсан байдаг. Уг нь заавал вакцин хийлгэхээс эхлээд тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хөрөнгө мөнгө хуваарилах хүртэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбоотой бараг бүх шийдвэр цөм улс төрийн тэмцлээр хүрээлэгдсэн байдаг. Саяхан АНУ-ын Дээд шүүх вакцины мандатыг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргаснаар, Цагаан ордны бодлого мухардсан байна. “Улс төрөөр цар тахалтай тэмцсэн” нөхцөл байдалд, АНУ-ын нийгмийн ужиг өвчин улам бүр эрчимжиж байна. Одоогийн байдлаар, АНУ-д цар тахлын шинэ мэдээлэл өндөр хэвээр байгаа ч Америкийн нийгэм үүнд увайгүй хандсан хэвээр байна. Зарим шинжээчид үзэхдээ: зарим шалтгаан нь даруй Африк гаралтай америкчууд, испаничууд болон уугуул иргэд цагаан арьстнуудаас хамаагүй илүү хэмжээгээр нас барж байгаа явдал юм, мөн эдгээр бүлгийн хүмүүсийг нийгэмд үнэлдэггүй байна. Үүнээс АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн үндэс суурь нь харагдаж байна.
Цар тахлын нөхцөл байдалд, АНУ-д жирийн хүмүүсийн ололт амжилт, аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмж бүгд алдагдаж байна. Инфляци нэмэгдэж, баян хоосны ялгаа улам дордож байна. Нэг талаас доод давхаргынхан нь идэж уухдаа санаа зовж, нөгөө талаас хэт баячуудын энд хөрөнгө дахинаар нэмэгдсээр байна. АНУ тахал өвчний эсрэг тэмцээд ялагдсан явдал нь хүний эрхийг дээд зэргээр үл тоомсорлож байгаагаа харуулав, ингээд дэлхий даяар түгшүүр төрүүлэв.
Швейцарийн Женев хотноо болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 49 дүгээр чуулганд оролцогч орнуудын төлөөлөгчид АНУ-д цагдаагийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил зэрэг хүний эрхийн байдалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлэв. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, Элчин сайд Чэн Шюй хэлэхдээ, ард түмэн аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх юм. Америкийн улс төрчид өөрсдийн үйлдлүүдийг харьцуулж үзэхийн тулд үнэхээр дээрх өгүүлбэрийг сайтар ашиглах ёстой. Улс төрийн хувиа хичээсэн, намуудын маргаанд автдаг, хүний эрхийг үл тоомсорлодог Америкийн тэдгээр улс төрчдөөс болж, АНУ тахал өвчинтэй тэмцээд ялагдсан замдаа дахин дахин алдаа гаргасаар байгаа юм.
Гантөмөр