Энтертайнмент

Кайли Женнер хүүгээ төрүүлж буй үеийн хувийн бичлэгээ хуваалцжээ

Нийтэлсэн

Кайли Женнер түүний найз залуу реппер Трэвис Скотт нар 4 настай Сторми хэмээх охиноо эрэгтэй дүүтэй болгосон бөгөөд төрөлтийн үеийн хувийн бичлэгээ олон нийттэй хуваалцжээ.

Тэд хүүдээ Вольф (чоно) хэмээх нэр өгөхөөр төлөвлөж байсан ч бодлоо өөрчилжээ.

YouTube-д нийтэлсэн 10 минутын бичлэгт тэрээр жирэмсний тестээр анх мэдэж буйгаас эхлээд хөл хүнд үеийн онцгой мөчүүдийг багтаасан бөгөөд түүний анхны хэт авиан шинжилгээ, хүүхдийн угаалгын үеийн гээд төрөх үе хүртэлх бүхий л үйл явдал гарах аж.

Бичлэгт гоо сайхны бүтээгдэхүүний магнат бүсгүй амаржихаар эмнэлэгт хэвтэж байхад түүний ээж Крис Женнер, Скотт хамт байх аж. Мөн Женнер Скоттоос дахин хүүхэдтэй болоход бэлэн эсэхийг асуухад тэр “Би бэлэн!” хэмээнэ. Бичлэгт гэр бүлийн шинэхэн гишүүний царай харагдахгүй ч уйлах нь сонсогдох аж. Тэд эхэндээ хүүдээ Вольф (чоно) хэмээх нэр өгөхөөр төлөвлөж байсан ч бодлоо өөрчилсөн талаараа хэлжээ.

“Манай хүүгийн нэр Чоно биш болсон” хэмээн тэр өөрийн инстаграм хуудсандаа бичиж бяцхан хүүгийн шинэ нэрийг нууцалжээ.

Exit mobile version