Бидэнтэй нэгд

Нийгэм

Н.Батхүү: Багануурын уурхайгаар овоглох хувьтай төрсөн би азтай хүн

Нийтэлсэн

Багануур ХК-ийн эксковаторчин Н.Батхүүтэй ажил мэргэжлийн нь талаар ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулна уу. Багануурын уурхайд хэчнээн жил ажилласан бэ?

-Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, 1964 оны хүү. Орчлон ертөнцийн нууцыг таньж мэдэх хүсэлд автах ар­ваад­хан насандаа уурхайн ту­хай анх  сонсоод “Том болоод уур­хай­чин болно доо” хэмээн өөр­төө шивнэсэн байдаг юм. Ин­гээд мөрөөдлөө биелүүлж 1982 онд экскаваторын машинист гэ­сэн мэргэжлийн үнэм­лэх өвөр­төл­сөн их “амьтан” Багануурын уур­хайд ажиллахаар төрж өссөн ну­таг­таа хөл тавьж байлаа. Уур­хайн дарга Д.Дондов гуай өрөөн­дөө хүлээн авч уулзаж байв. Би өөрийгөө их азтай  хүн гэж боддог. Уурхайнхаа до­мог болсон буурлуудын нэг Мангайжав багшийнхаа нөмөр нөө­лөг дор ажил, амьдралынхаа га­рааг эхлэх амны хишиг надад то­­хио­­сон. Олон арван шавь тө­рүү­лэн ажиллаж, амьдрахын утга учрыг хийж бүтээснээрээ үл­гэр­лэ­сэн  гайхамшигтай  уур­хай­­чин. Ийм эрхэм хүнээс су­рал­­цахын сацуу Багануурын уур­хайн бүтээн байгуулалтад гар бие оролц­сон. Тухайн үед тех  дамж­ла­гын угсралт, ЭШ-20/90 № 05 экскаваторын угсралтад ажил­лаж, бүх монтажийг хийлц­сэн. Да­раа жил нь ЗХУ-д мэр­гэ­жил дээш­лүүлэх курст явж ал­хагч экскаваторын машинч бол­сон юм. Ирээд цэрэгт явж гур­ван жилийн алба хаасан. Ха­лаг­даж ирээд уурхайдаа үргэлж­лүү­лэн ажил­лаж, “4У” гэж экскаваторын  тус­лах машинчаар ажилласан. Даш­рамд сонирхуулахад, тэр үед найман дункартай  “ТЭМ”- д дунджаар 60 тонн шороо ач­даг байлаа. Мөн Монголд анх удаагаа “4У” экскаваторын дөр­вөн м/куб шанагыг  найман м/куб болгон солиход гар бие орол­­цож, хувь нэмрээ оруулсан түүхтэй.

 

-Нэг үгээр монголчилсон гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. ОХУ-аас техник хэрэгслийг нь захиж авчруулаад  ажлынхаа нөхцөл байдалд тааруулж угсарсан. Гэхдээ  экскаваторыг бүхэлд нь биш шүү, зөвхөн  шанагыг нь сольж шинэчилсэн хэрэг.

 

-Дөрвөн м/куб-ын шанагыг найм болгон шинэчлэхэд эдийн засгийн  хувьд  ашигтай биз?

-Маш ашигтай. Жишээлбэл, 100 тоннын даацтай ачааны машинд өмнө нь арав хутгаж байж тэвш нь дүүрдэг байсан бол  шанаганы хэмжээ томорсноор  тав хутгаад дүүрдэг болох жишээтэй. Ажлын бүтээмжийг маш сайн  нэмэгдүүлж өгсөн.

 

-Эдүгээ та багш шигээ уурхайнхаа домог болсон баат­руудын нэг болжээ.  Амжилтын түүхээсээ  хуваалцана уу?

-Би одоо экскаваторын бригад ахалдаг. Гэхдээ бригадын дарга гээд гараа хумхиад сууж байсангүй. Хамт олныг чиглүүлж, багаар ажиллаж чадаж гэмээнэ тэр чинээгээр уурхайн ажил урагштай сайн байдаг. Уурхайчны хөдөлмөр маш хүнд. Тиймээс ажилдаа явахаар  гэрээсээ гарахдаа л хөдөлмөр хамгааллаа чанд мөрдөх ёстой. Хөдөлмөр хамгаалал урд өдөр нь биеэ бэлдэхээс эхэлдэг. Уурхайчид  ажил мэргэжилдээ хайртай, дуртай хүмүүс байдаг. Бидний амьдрал учраас тэр шүү дээ. Миний  ажлын амжилт  № 294 экскаватортой салшгүй холбоотой. Тэр экскаватор маань олон жил үүргээ гүйцэтгээд гавъяаныхаа “амралт”-ыг авсан. Дараа нь ЭКГ 8И №1941 экскаваторын бригадад ажиллах болсон. Манай бригад “5S” буюу шинийг санаачлагч, ажлын байрны эмх цэгцийг тэргүүн зэрэгт тавьдаг, чанарын дугуйлан болж багаар ажилладаг сайхан хамт олон бий. Жишээ нь экскаваторын эд ангийг тав хувааж тус тусад нь засвар хийх, юуг  нь сайжруулж, алийг нь шинэчлэх вэ гэдэг дээр хамтын шийдвэр гаргадаг.

Түлхүүр, багаж нэг бүрийг хэрэглэсэн бол арчиж цэвэрлэн байранд нь  тавьдаг бичигдээгүй хуультай. Дахин ашиглах эмх цэг­цийн чанарыг чухалчилна. Үүнийг манай Багануурын уур­хай одоо ч  хэрэгжүүлэн ажилладаг.

 

-Экскаваторчнаас гадна   засвар үйлчилгээг нь  хариуцдаг  гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Засвар үйлчилгээг уулын тоног төхөөрөмжийн зас­варын хэсгийн засварчид­тай­гаа хамтран гүйцэтгэдэг. Миний баримталдаг зарчим тухайн ажилтныг мэргэшүүлэн чиглүүлж, энэ  хүн яг юу хийж чадаж байна түүнийг илүү дэмжиж ажиллахыг хичээдэг. Шавь нартаа, хамт олондоо “Зүгээр битгий суу, хүний толгой гэдэг үргэлж сэтгэн бодож, шинийг эрэлхийлж байдаг юм. Тиймээс  аль болох  өөрийгөө хөгжүүл” гэж захидаг.

-Уурхайнхаа ажлын амжилтаас сонирхуулна уу? 

-Өнгөрсөн жилд 19.8 сая метр куб хөрс хуулж, дөрвөн сая 330 мянган тонн нүүрс олборлон борлуул­сан. Ингэснээр төлөвлөгөөгөө 101 хувиар биелүүлсэн амжилттай. Техникийн шинэчлэлийг цаг тухайд нь хийсний хүчинд манай уур­хай  маш сайн ажилласан. Нэмж хэлэхэд манай уурхайг мэр­гэш­сэн хамт олон гэж ойлго­вол зохил­той. Үе үеийн ахмад уур­хайч­даасаа суралцдаг уламжлалтай.

 

-Багануурын уурхай хичнээн метрийн гүнд олборлолт хийж байна вэ? 

-Зарим газар нь 120 метр давсан ч бий. Ихэнхдээ 40-60 метрийн гүнээс нүүрсээ олборлодог. Нүүрснийхээ байршлаас шалтгаална.

-Багануурын уурхайн нөөцийн тухайд?  

-Намайг анх ажилд орж бай­хад 100 жилийн нөөцтэй гэдэг бай­сан. Өдгөө 44 дэх жилдээ ажил­лаж байна. Ордын нөөцийн 2012 онд олон улсын JORC стандартаар 812 сая тонн гэж тогтоосон байдаг. Одоо 780 гаруй сая тонн бий. Ер нь бол сайн техниктэй байхад хүрч чадахгүй орд гэж үгүй. Манай уурхайн нөөц шавхагдах хүртэл бид нүүрсээ гаргаж, гал голомтоо бадраасаар байх болно.

 

-Газрын хөрс  өөр өөр байдаг. Хөрс хуулахад тулгардаг саад бэрхшээлүүд юу байна вэ?

-Өвлийн цагт хөрсний сийрэгжилт хатуулаг, тухайн хөрсөнд хийгдсэн геологийн шинжилгээн дээр үндэслэн өрөмдлөг эхэлдэг. Үүний  дараа  бидний ажил эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу бидэнд сар бүр паспорт гаргаж өгдөг. Бид дулааны улиралд сард 130 мянган метр куб, өвлийн цагт 150 гаруй мянган метр куб  хөрс хуулдаг.

 

-Өвс ногоотой хөрсний өнгөн хэсгийг яадаг вэ?

-Багануурын уурхай бол Монгол Улсад анхны нөхөн сэргээлт хий­сэн аж ахуйн нэгж.  Манайх бай­галийн ургамалтай өнгөн хөрсийг хуулж аваад техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд тавьдаг. Мөн нөхөн сэргээлтийн багийнхан нөхөн сэргээхэд бэлэн болгосон талбайн  хөрсөнд   үр цацаж, шинэ шинэ төглүүдийг бий болгодог. Манай уурхайд зочлохыг урьж байна. Аль ч уурхайд байхгүй ногоон байгууламжууд угтах бол­но. Энд олборлолт хийгдэж бай­сан гэж үү хэмээн дуу алдах байх. Тарвага, янгир, гөрөөс, хярс, туулай гэх амьтад  хэдийнэ тэнд бүлээрээ амьдардаг болсон. Ер нь манай уурхай уурхайн ойр орчим  нөхөн сэргээлт хийсэн газруудаа жил бүр цэвэрлэж өөд татдаг. Бусад компаниуд манай жишгээр нөхөн сэргээлтээ хийдэг байх.

 

-Уурхайн ажил баг, хамт олноос хамааралтайг та яриандаа их онцоллоо. Ингэхэд та хэдэн шавь төрүүлсэн бригадын дарга вэ? 

-Шинэ залуу боловсон хүчин их бэлтгэгдэн гарч ирж байна. Миний дотроо бодож явдаг зүйл бол залуучуудад өөрийнхөө мэддэг зүйлээ зааж сурган мэргэшсэн боловсон хүчин үлдээх явдал. Миний шавь нар эхнээсээ  тэргүүний уурхайчин, хөдөлмөрийн аварга цолыг хүртсэн байна. Лав гуч гаруй хүн бий. Би өөрөө сайн багшийн шавь учраас багш шигээ  хүнлэг, ажилсаг, хамт олноо үлгэрлэхийг л бүх насаараа хичээж явна.

 

-Таны хүүхдүүдээс удам дамжсан уурхайчин бий юу? 

-Би гурван сайхан хүүтэй. Том хүү өөр мэргэжил эзэмшсэн. Түүгээрээ ажиллаж байгаа. Дунд хүү Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд манай уурхайн Технологийн авто машин механизмын засварын хэсэгт  засварчнаар ажилладаг. Аав хүү хоёрт ярилцсан зүйл бий. Ер нь залуучууд сургууль төгсөөд шууд л дарга болох гээд байдаг болж. Хүүхдүүддээ юмыг багаас нь эхэлж байж цаашаа өсч дэвжиж  гэмээнэ хаана ч очсон нүүр бардам байх болно шүү гэж захидаг. Бага хүү ШУТИС-д суралцаж байгаа. Хүүгээ уурхайн технологийн хүн болгох талаас нь дэмжиж, өөрийн мэддэг чаддаг зүйлээ хэлж өгдөг.

 

-Коронавирусийн хүнд үед уурхай хэрхэн ажиллаж байна вэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй чухал  гэж та онцолсон шүү дээ? 

-Уурхай  маш онцгой объект учраас хувь хүний сахилга бат маш чухал. Хэрвээ уурхайн  нэг хэсгийн ажилтнууд зэрэг өвдлөө гэхэд түүнийг орлох хэсэг байдаггүй. Тиймээс хувь хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж ажиллаж байна. Бид чинь зогсох эрхгүй ажилладаг хүмүүс шүү дээ. Аюулгүй ажиллагаа нэгдүгээрт тавигддаг. Манай  уурхай  мэргэжлийн сургалтуудад уурхайчдаа маш сайн хамруулж, түүнийхээ дагуу жилд 1-2 удаа шалгалт авдаг. Тухайлбал, 6000 вольт гэдэг тоглоом биш. Цахилгаантай шууд харилцах хүн, хажуунаас нь хянах хүн гэсэн зохицуулалттай  ажилладаг. Хөдөлмөр хамгааллын хуульд заасны дагуу шалгалт өгнө, мөн оосорлогч дохиочин гэж бий. Засварын үед крангүйгээр хийх ажил гэж бараг байхгүй гээд нарийн зүйл их бий. Тиймээс зохицуулалтыг маш зөв хийх хэрэгтэй. Бид  ч хичээж ажиллаж байна.

 

-Танд хэн нэгэнд хэлэх сэтгэлийнхээ үгийг манай сэтгүүлээр дамжуулах боломжийг олгож байна.   

-Төр, засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэндээ туйлын их баяртай явдаг. Өнөөдөр миний өнөр өтгөн   сайхан амьдралтай,  хамт олныхоо дунд нэр хүндтэй яваа  нь  ханийн минь хичээл зүтгэл. Түүнийг Д.Отгонбаяр гэдэг. Барилгын инженер  мэргэжилтэй. Гайхалтай эмэгтэй. Өглөө бүр цайныхаа дээжийг барьдаг чамдаа маш их баярлалаа гэж хэлье. Мөн сайхан хамт олныхоо итгэлийг хүлээж, олон шавь нарынхаа  дунд жаргаж яваа би азтай хүн.

CRI Монгол радио12 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио13 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио13 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио13 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ