Covid-19
ЭМЯ: Сүүлийн хоногт 55 тохиолдол бүртгэгдэв
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын 55 тохиолдол батлагдлаа. Үүнээс Улаанбаатар хотод 45, орон нутагт 10 тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогийн байдлаар эмнэлэгт 419, гэрийн хяналтад 1,313 хүн эмчлүүлж байгаа аж. Тодруулбал, хүндэвтэр оноштой 253 иргэн байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Мөн 70 хүүхэд, 17 жирэмсэн эх халдварын улмаас эмнэлэгт байна.