Дэлхий

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх эх орноосоо явжээ

Нийтэлсэн

Оросын нэртэй улс төрчдийн нэг Анатолий Чубайс албан тушаалаасаа чөлөөлөгдөж, эх орноосоо явсан тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчийн тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм. Чубайсын явсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан байна.

Украинд дайны ажиллагаа явуулж буй Кремлийн эрх баригчидтай санал зөрөлдсөн нь түүний явах шалтгаан болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Чубайс нь ерөнхийлөгч Борис Ельциний үед “хувьцааг зээлээр өгөх” схемийг санаачилснаараа алдаршсан хүн юм. Түүний энэхүү санаачилгын улмаас Орос улсад олигархиудын давхарга бий болж, олон сая жирийн иргэн хураасан хөрөнгө мөнгөө алдсан гэдэг.

Тиймээс 66 настай Чубайсын нэр хүнд оросуудын дунд нэлээд унасан юм.

Одоо түүнийг Туркийн Истанбул хотод байгаа гэсэн мэдээлэл ирж байна.

Тэрбээр 1991 оноос хойш ОХУ-ын төрийн олон албан тушаалуудад тасралтгүй ажиллаж байжээ. Чубайсыг либерал үзэлтэй, Оросыг Өрнөдийн эдийн засагтай интеграцчилах бодлого баримталдаг гэсэн яриа байдаг.

 

Эх сурвалж: Russia Today, Associated Press

Exit mobile version