Бидэнтэй нэгд

Нийгэм

Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг ажлын үр дүнгээрээ манай хамт олон бахархдаг

Нийтэлсэн

Манай улстаа томд тооцогддог уул уурхай газрын тосны бүтээгдэхүүн шинжилдэг нэгэн лабораторийн үйл ажиллагаатай танилцахаар бид Улаанбаатар хотын баруун жигүүр тийш зорив. Монгол Улсын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа салбарын нэг нь яах аргагүй нүүрсний салбар. Тэр дундаа улсын төсөвт нүүрсний экспорт ихээхэн хувь нэмэр оруулж байгааг харж, мэдэж байна. Ийнхүү төсөв санхүүгийн томоохон эх үүсвэр болсон нүүрс, тэр дотроо Монгол Улсаас экспортод гаргаж буй  нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний  90 гаруй  хувийг 2016 оноос өнөөдрийг хүртэл  шинжилж, чанарыг тогтоож буй томоохон лабораторийн  нэг нь АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лаборатори /УУГТТЛ/ юм. Энэ лабораторийн хамт олон цар тахлын үеийн хөл хорионд ч зогсолтгүй ажилласан нь нүүрсний экспорттой холбоотой аж. Биднийг очиход эдний ажил ид өрнөж байв. Нүүрсний шинжилгээний лабораторийн хэсэг рүү ороод тэнд ажиллаж буй техник хэрэгслийн өнгө үзэмжийг хараад саяхан авсан юм болов уу гэх бодол төрсөн ч 2013 онд авчирч суурилуулсан тухай сонсоод ажилдаа эзний ёсоор хандаж, сэтгэл зүрхээ бүрэн зориулсан хүмүүс байна гэдгээр нь бахархсан. Энэ төв лабораторийн даргаар Г.Оюунтуяа гэх мэдлэг боловсрол өндөртэй, үг яриа сайтай даруухан бүсгүй ажиллаад нэг жил гаруй  болж байгаа ажээ. Түүнээс   лабораторийнхоо түүх, үйл ажиллагаа, чиглэл, зорилтын тухай, өөрийнхөө тухай ярьж өгнө үү гэж хүсэхэд  тэрбээр:

Миний хувьд Чех улсын Прага хотод Карлын их сургуулийг 1992 онд геохимич мэргэжлээр төгссөн. Эх орондоо 1996 онд ирээд ажлын гараагаа Хэнтий аймгийн Бэрхийн уурхайгаас эхлэн МХЕГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад 2013 оноос АМГТГ-ын Уул уурхайн хэлтэст ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл энэ байгууллагадаа ажиллаж байна даа. Би яах вэ, лабораторийнхоо тухай ярья.

Манай лаборатори өнөөдрийн байдлаар дарга, ахлах шинжээч хоёр, шинжээч тав, дээж бэлтгэгч нэг, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн, хүчний хувьд нэлээд хомсдолтой ажиллаж байгаа хэдий ч мэргэжлийн мэргэшсэн шинжээч нарын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд амжилттай сайн ажиллаж байна.

Багаж, тоног төхөөрөмжийн хувьд нэлээд боломжийн, шат дараалалтайгаар шинэчлэгдэж байгаа сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй. 2014 онд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нэг тэрбум 234 сая төгрөгийн үнэ бүхий лабораторийн шинжилгээний арван нэр төрлийн үндсэн багаж, 93 шир­хэг тоног төхөөрөмжийг суурилуулсан. Ул­сын төсвийн хөрөнгөөр  2018 онд нэг тэрбум 181.3 сая төгрөгөөр газрын тосны бүтээгдэхүүний шин­жил­гээ­ний 11 төрлийн тоног,төхөөрөмжийг суурилуул­сан. Энэ нь өөрөө их өндөр зардал сон­сог­дож байгаа боловч орчин үеийн өндөр нарийвч­лал бүхий багаж, тоног төхөөрөмжүүд өндөр үнэтэй, үүнийгээ дагаад стандарт уусмал, сэлбэг хэрэгслүүд нь их өндөр үнэтэй, нийлүүлэлтийн суваг хязгаарлагдмал, цаг хугацаа их ордог л доо.

Ер нь бол манай лаборатори бас нэлээд урт хугацааны түүхтэй. Анх 1968 онд ТЭХЯ-ны харьяа  Химийн туршилт судалгаа, шинжилгээний төв лаборатори нэртэйгээр байгуулагдаад  2009 оноос эхлэн АМГ-ын харьяанд ирсэн. 2016 он хүртэл хатуу түлш болон уул уурхайн улмаас бохирдсон хөрс, усны шинжилгээ хийж байгаад 2016 онд Ашигт малтмалын газар болон Газрын тосны газар нэгдэж Ашигт малтмал, газрын тосны газар болж байгуулагдсанаар  “Уул уурхай, газрын тосны төв лаборатори” нэртэйгээр Хатуу түлш, уул уурхайн бохирдлын шинжилгээний хэсэг, Газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний хэсэг гэсэн хоёр  хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай лабораторийн эрхэм зорилго бол газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол улсад мөрдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх, санал зөвлөмж боловсруулах, ашигт малтмалын салбарын хөгжлийн бодлого боловсруулахад  дэмжлэг үзүүлэх юм.

Харин чиг үүргийн тухайд  шатах ашигт малтмалын химийн найрлага, бүтэц, физик, механик, дулааны шинж чанарыг тодорхойлох шинжилгээ, туршилт гүйцэтгэх. Түүнчлэн шатах ашигт малтмалыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авах, байгаль орчинд хор нөлөө багатай ашиглах туршилт, судалгаа гүйцэтгэхээс гадна экспортын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний чанарын түвшинг тодорхойлж, хяналт тавих үүрэг­тэй. Мөн уул уурхайн орчны хөрс, усны бохирд­лыг тодорхойлох шинжилгээ, туршилт гүй­цэтгэх, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгддэг.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд манай лаборатори долоон удаа итгэмжлэгдсэн байгаа. Энэ нь манай лабораторийн сорилт, хэмжилт, шалгалт тохируулгын чадавхийг хангалттай түвшинд байгааг харуулж байгаа тул лабораторийн үр дүнг найдвартай, үнэн зөв, бодлого боловсруулахад ашиглах боломжтой гэсэн үг л дээ.

Мөн 2015 онд “Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага” (ILAC)-ын тэмдэгтийг хэрэглэх эрх авсан. Үүний дүнд ILAC-ын ХХЗХ-т гарын үсэг зурсан 70 орны 85 итгэмжлэлийн байгууллагын хүрээнд манай лабораторийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. ILAC-ын Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрийн тэмдгийг үндэсний итгэмжлэлийн таних тэмдгийн хамт хослуулан хэрэглэх нь гадаад, дотоодод итгэмжлэлийн байгууллага болон өөрийн лабораторийг сурталчлах, олон улсын хэмжээнд үр дүнг нь хүлээн зөвшөөрснийг илтгэх нэр хүндийн асуудал юм даа гэж ярьснаар бидний яриа түр завсарласан.

Эднийх боловсон хүчний тухайд лабораторийн дарга, газрын тос болон шатах ашигт малтмал хариуцсан ахлах шинжээч, нүүрс, хөрс ус, газрын тосны бүтээгдэхүүн шинжээч, дээж бэлтгэгч гэсэн орон тоотой цомхон хамт олон ажилладаг гэнэ. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, ажилч хичээнгүй шижигнэсэн сайхан залуучууд ажилладаг гэдгийг яриандаа онцлон хэлж байгаа даргын үгнээс харахад  ажлын залуучуудынхаа мэдлэг боловсролд тэр хэрээр итгэдгийн бас нэг илрэл болов уу. Г.Оюунтуяа дарга биднийг улс эх орны эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж буй шинжилгээ хийж байгаа нүүрсний шинжилгээний лабораторид орж ажил байдалтай нь танилцахыг хүслээ.

CRI Монгол радио12 цаг өмнө

Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв

CRI Монгол радио13 цаг өмнө

Ли Чян Хятадын олон улсын импортын VII экспогийн нээлтэд үг хэллээ

CRI Монгол радио13 цаг өмнө

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

CRI Монгол радио13 цаг өмнө

Экспогийн талаар гадаадын компаниуд юу хэлэв ?

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Хүбэйд ажиллаж байна

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио2 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио5 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио5 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио5 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент7 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ