Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятадын тэргүүн хатагтай видео хуралд үг хэллээ

Нийтэлсэн

24-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, ДЭМБ-ын Сүрьеэ, ДОХ-оос сэргийлэх элч Пэн Лиюань тус байгууллагын 2022 оны дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөрт зориулсан видео хуралд уригдан оролцож үг хэлэв.

Пэн Лиюань: Сүүлийн жилүүдэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын идэвхтэй сурталчилгаа, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтаар дэлхийн сүрьеэтэй тэмцэх ажил илэрхий үр дүнд хүрсэн байна. Хятадын засгийн газар сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ихээхэн ач холбогдол өгч, энэ ажлыг “Эрүүл Хятад улс” стратегид хамруулж, тусгай сан байгуулан, өвчтөнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх, эм бэлдмэлээр хангах үйлчилгээ үзүүлж, 90%-ээс дээш өвчтөн бүрэн эдгэрсэн байна. Ковид-19 дэгдэлт гарснаас хойш Хятадын засгийн газар болон нийгмийн бүх салбар сүрьеэтэй өвчтөнүүдийг асран халамжилж, тахал өвчний улмаас эмчилгээг тасалдуулахгүй байх талаар идэвхтэй арга хэмжээ авч байна гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар олон амжилтад хүрсэн хэдий ч энэ өвчин нь дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудал хэвээр байгаа бөгөөд хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил бүр ч хүндрэлд тулгараад байна. Шинэ сорилтуудын өмнө бид өөртөө итгэлтэй, тэвчээртэй байх ёстой. Би чадах бүхнээ хийж цаашид хичээн ажиллана. Сүрьеэтэй тэмцэх туршлагаасаа хуваалцаж, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийг улс орнуудад хүсэж байна. НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн зорилтуудыг биелүүлэхэд гар бие оролцож, идэвхтэй ажиллацгаая гэсэн байна.

Энтертайнмент2 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол2 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ3 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр3 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол3 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм3 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг3 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер3 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр3 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий3 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ