Дэлхий
“Tesla” COVID-19-ийн хязгаарлалтын улмаас Шанхай дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоолоо
“Tesla” компани Шанхай дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг түр зогсоохоор болсон байна. Энэ нь COVID-19-ийн халдварын тархалт эрчимжсэний улмаас Шанхай хот хязгаарлалтын арга хэмжээгээ чангаруулсантай холбоотой аж.
Одоогоор тус компани түр зогсолтоо даваа гарагаас цааш хэзээ хүртэл үргэлжлүүлэх эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна. Шанхай хотод олон нийтийг хамарсан шинжилгээ хийхийн тулд албаныхан хотын ихэнх хэсэгт хөл хорио тогтоогоод байгаа аж.
Тухайлбал: “Tesla”-ийн үйлдвэр байрладаг Хуанпу голын зүүн хэсэг орчимд одоогоор дөрөв хоногийн хөл хорио тогтоосон байна.