Дэлхий

Жо Байден Владимир Путиныг “Төрийн эрхэнд үлдэж болохгүй” гэж хэлсэн нь шүүмжлэл дагуулав

Нийтэлсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Владимир Путин Төрийн эрхэд үлдэж болохгүй” гэсэн мэдэгдэлдээ залруулга хийлээ. Тэрбээр “ОХУ-ын дэглэмийг өөрчлөх зорилго агуулаагүй” гэж онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден“Владимир Путины зорилго Украиныг төвийг сахисан улс болгох гэж хэлж байгаа. Энэ бол ичгүүргүй явдал, худал хэлж байгаагаа тэр мэдэж байгаа. Ичих нүүргүй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ардчилсан сонгуулиар ард түмнээсээ сонгогдсон. Тэр бол еврей хүн, түүний эцгийн гэр бүл нацистуудын еврейчүүдийг хоморголон устгалтын эсрэг дайтаж байсан нэгэн. Владимир Путин бол түүний өмнөх автократ удирдагчдын адил ичгүүр сонжуургүй байна. Хүчтэйгийнх нь зөв гэсэн итгэл үнэмшилтэй. ОХУ дайн хийснийг зөвтгөх шалтгаан юу ч байхгүй, өдөөн хатгаагүй байсан. Хүн төрөлхтний хамгийн эртний өдөөгч хүчин зүйлсийн нэг болох болох туйлын эрх мэдэл, хүч чадлыг атгахын тулд Кремль хүч нөлөө болон худал мэдээлэл ашиглаж буйн жишээ юм. Тэр бол Дэлхийн II дайны дараа гаргасан олон улсын дүрэм журамд тулгараад байгаа шууд сорилтоос өөр юу ч биш” гэж мэдэгдлээ.

Европын холбоотон орнууд болон шүүмжлэгчид Жо Байдены мэдэгдлийг ОХУ болон барууны орнуудын дунд үүссэн хурцадмал байдлыг улам өдөөж байна гэж үзсэн байна. Тухайлбал: Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Үг болон үйлдлээр хурцадмал байдлыг дордуулахгүй байх хэрэгтэй”-г анхааруулжээ.

Түүнчлэн Германы Канцлер Олаф Шольц “NATO-ийн холбоотнууд ОХУ-д дэглэмийг өөрчлөх зорилго агуулаагүй” гэдгийг тодотгосон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
“Өнөөдөр тэд 1000 жилийн түүхтэй бүхэл бүтэн улсыг, ард түмнийг үгүйсгэх гэж оролдож байна. ОХУ-тай холбоотой бүх зүйлийг ялгаварлан гадуурхах нь нэмэгдэж байгаа талаар би ярьж байна. Энэ хандлагыг барууны зарим орнууд өөгшүүлж, далдуур дэмжиж байна. Зарим тохиолдолд Төрийн эрхэд байгаа элитүүд дэмжицгээж байна. Хавчин хяхах зартай соёл өөрөө соёлыг үгүйсгэх үзэгдэл болсон байна. Чайковский, Шостакович, Рахманинов нарыг концертын зарлалд оруулахгүй хасаж байна. ОХУ-ын зохиолчид, тэдний бүтээлийг хориглож байна. Хамгийн сүүлд уран зохиолын бүтээлүүдийг устгах өргөн хүрээний кампанит ажлыг 90 гаруй жилийн өмнө Германд нацистууд хийж байсан. Саяхан л хүүхдийн зохиолч Жоанна Роулингийг үгүйсгэсэн. Ном нь дэлхий даяар хэдэн зуун сая хувь борлогдсон зохиолчийн хэлсэн үг жендерийн эрх чөлөө гэгдэх зүйлийг шүтэн бишрэгчдэд таалагдаагүй учраас тэр” гэж мэдэгдэв.

Үүнээс гадна Украины мөргөлдөөнийг зогсоох яриа хэлэлцээ Туркт энэ долоо хоногт үргэлжлэхээр байгааг албаныхан мэдээллээ. ОХУ болон Украины төлөөлөгчид мягмар, лхагва гарагт уулзахаар тохироод байгаа ажээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский
“Манай төлөөлөгчид, Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайд нар өнөөдөр АНУ-ын нөхөдтэйгөө Польшид уулзлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцсон. Яриа хэлэлцээ ялангуяа өмнө нь миний дурдаж байсан амин чухал ашиг сонирхлын асуудлыг хөндсөн гэсэн мэдээлэлтэй байна. Энэ яриа хэлэлцээ бидэнд үнэхээр хэрэгтэй асуудалд төвлөрсөн. Бидэнд аль тал тийрэлтэт онгоц болон бусад зэвсэг техник өгөх хэрэгтэй тухай яриа үргэлжилж байгаа. Чи, би гэцгээж байна. Бидэнд хангалттай их байгаа буу, пулемётоор ОХУ-ын пуужинг устгаж чадахгүй. Хангалттай тооны танк, бусад хуягт техник, ялангуяа тийрэлтэт онгоцгүйгээр бид Мариуполыг чөлөөлөх боломжгүй” гэсэн байна.

Exit mobile version