Эдийн засаг
ТӨРИЙН БАНК: Бэлэн валютын нөөц ДУУССАН
Төгрөгийн ам.доллартай харьцах Төв банкны албан ханш 2927.22 төгрөг байна. Ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцэн Монгол Улсын гадаад валютын нөөц эрчимтэй буурч, арилжааны банкууд ам.долларын шилжүүлэгтээ лимит тогтоогоод буй.
Тэгвэл өнөөдрийн байдлаар Төрийн банкнаас тодруулахад, “Бэлэн валютын нөөц дууссан учраас, ам.доллар бэлэн худалдахгүй” гэсэн хариултыг өглөө.
Тодотгоход, Монгол Улсын гадаад валютын нөөц оны эхнээс хойш буюу нэг улирлын хугацаанд тэрбум ам.доллароор буурсныг Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Түүнчлэн импортоор дамжин гадагш урсах валютын хэмжээнд анхаарч, экспортоо нэмж байж валютын нөөцөө өсгөх тал дээр ажил хийе гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.