Дэлхий

Европын орнууд Оросын 40 гаруй дипломатчийг нутаг буцаана

Нийтэлсэн

Нидерланд, Бельги, Ирланд, Чех зэрэг Европын орнууд Оросын нийт 40 гаруй дипломат ажилтныг нутаг буцаах тухай мэдэгджээ.

Брюссель Оросын 21 дипломатчид 15 хоногийн дотор нутаг буцах шаардлага тавьжээ. Нидерландын Гадаад хэргийн сайд Вопке Хукстра тус улс дипломат ажилтны нэрээр халхавчилсан Оросын 17 тагнуулчийг хөөн гаргаж байна гэж твиттертээ бичсэн байна.

Ирландыг Оросын дөрвөн дипломатч орхин гарах ёстой бол Чех улс Оросын нэг дипломат ажилтанд 72 цагийн дотор нутаг буцах шаардлага тавьсан байна.

Үүнээс өмнө АНУ, Болгар, Словак, Эстон, Латви, Литв, Польш зэрэг улс орнууд Оросын дипломат ажилтнуудыг нутаг буцаасан билээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яам үүний хариуд ижил төрлийн арга хэмжээ авч байна.

Exit mobile version