Бидэнтэй нэгд

Эдийн засаг

З.Дашдаваа: 30 ААН-д зээл олгоход албан тушаалтнууд нөлөөлсөн нь тогтоогдсон

Нийтэлсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр (2022.03.29) зохион байгууллаа.

Сонсголд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нар оролцож, УИХ-ын зарим гишүүдэд хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Өнөөдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа болон өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс мэдүүлэг авсан уу? Сахал Эрдэнэбилэг гэдэг хүнээс мэдүүлэг авсан уу? Энэ хэргийг шалгахад ямар нэгэн улс төрийн дарамт нөлөө орж байна уу? Өнгөрсөн сарын хугацаанд Хөгжлийн банкны захирлуудыг бүгдийг хорьсон. Гэтэл тухайн үед Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар нэлээд олон жил ажиллаж байгаад одоо Монголбанкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа Дөлгөөнийг хориогүй.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:

Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаатын 12 хэрэг байна. Мөрдөн байцаалтын хэрэг гэдэг бол тодорхой үйлдэл нь нотлогдоод тодорхой хэрэг дээр яллагдагчаар татан шалгах үйл явц. 29 хэрэг дээр нотлох үйл ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Ялгамжтай хандаж байгаа зүйл байхгүй. Тодорхой нэр бүхий хүмүүс гадуур шалгагдаж байгаа гэж асууж байх шиг байна. Надад ирсэн мэдээллээр тэдгээр хүмүүс яллагдагчаар татагдан шалгагдаж багаа. Яллагдагчаар татлаа гээд заавал таслан сэргийлэх арга хэмжээ авагдахгүй. Нөхцөл байдлаас шалтгаалж мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгээ өөрийн хэмжээндээ ярилцаж шийддэг, үүнийгээ шүүхээр баталгаажуулдаг. Ийм л хуулийн зохицуулалттай. Хэд хоногийн өмнө сэтгүүлчид надтай уулзах үед 107 тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн байсан. Өнөөдрийн байдлаар 110 гаруй тэрбум төгрөг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад төлөгдөөд байна.

Улс төрийн нөлөөлөл байхгүй. Ийм нөлөөлөл байх ч ёсгүй. Мөрдөх байгууллага, прокурорын байгууллага хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа. Ер нь АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, ерөнхий прокурор нь яг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа үед шууд оролцдоггүй юм. Энэ бол цэвэр мөрдөгч, хянаж байгаа прокурор хоёрын харилцаа.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: 

-Улс төрд нөлөө бүхий хүмүүсийг асууж тодруулж байцаасан уу гэж асууж байна. Хэчнээн хэрэг шалгагдаж байгаа талаар сая Ерөнхий прокурор хэллээ. Яг одоогоор мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүд болон нэр дурдсан хүнийг одоогоор байцаагаагүй байна. Таны нэр дурдсан хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бодитой үндэслэл байгаа бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Энэ нь хуулийн дагуу хийгдэнэ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Яагаад одоо хүртэл дуудаж байцаахгүй байгаа юм бэ?

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:

-Энэ асуултыг мөрдөх байгууллагын дарга мөрдөгчөөсөө асууж чадахгүй, хяналт тавьж байгаа прокуророос би ч асууж болохгүй. Энэ бол бие даасан мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын бие даасан хяналтын ажиллагаа.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

-Нөлөө бүхий этгээд хэн хэн шалгагдаж байна вэ?

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа:

-Хөгжлийн банкны холбоотой асуудлыг манайх хүлээж аваад сар орчмын хугацаанд шалгаж байна. Өмнө нь 2016 онд Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын ажлын хэсэг шалгаад нийтдээ 25 хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаад 2018 онд 19 хэрэг нь хаагдсан байсан. Энэ 19 хэргийг сая Хөгжлийн банкнаас ирүүлсэн гомдлоор прокурор дээр хаагдсан байсан хэргүүдээс сэргээгдэж, одоо нийтдээ 29 хэрэг шалгагдаж байна. Энд 52 аж ахуйн нэгжийн зээлийг Хөгжлийн банкнаас манайд шилжүүлэн ирүүлсэн. Эдгээр 52 аж ахуйн нэгжийн 30-ийнх нь зээл дээр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ ажиллагааны хүрээнд тодорхой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг битүүмжлэх, баримт сэлт цуглуулах, нотлох баримтаар үнэлэх ажиллагаа явагдаж байна. Үүнд цаг хугацаа нэлээд ордог. Эдгээр ажиллагааны хүрээнд хохирол нөхөн төлөгдөж байгаа. Хөгжлийн банканд албан тушаал хашиж байсан хүмүүсийг хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг яагаад дуудаж шалгахгүй байна вэ гэдэг дээр шалгалтын ажиллагаа явж байгаа. Хэнийг хэзээ яаж дуудах вэ гэдэг нь мөрдөгч болон түүнд хяналт тавьж байгаа прокурорын эрх хэмжээний асуудал. Тодорхой ажлууд хийгдэж байгаа. Тэр үлдэнэ, энэ сугарна гэсэн асуудал байхгүй.

Ямар ч байсан 30 аж ахуйн нэгжийн зээлд тодорхой албан тушаалтнууд нөлөөлсөн байна, зээл хууль бусаар гарсан байна, давуу байдал олгосон байна, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэдгийг тогтоосон. Ямар нэгэн улс төрийн нөлөөгүйгээр манай байгууллага прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Бүх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа.

CGTN мэдээ1 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ19 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн