ОХУ Украины нийслэл Киев болон умардын Чернигов хот дахь цэргийн тусгай ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдсэн ч бөмбөгдөлт үргэлжилсээр байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
ОХУ болон Украины талууд Туркийн Истанбул хотод мягмар гарагт нүүр тулан хэлэлцэхэд Оросын Батлан хамгаалахын яамнаас “харилцан итгэлцэл тогтоохын тулд Киев, Чернигов дахь цэргийн ажиллагаагаа хязгаарлана” гэсэн юм.
Гэвч Киевийн цагаар лхагва гаргийн өглөө хотын захын цэргийн фронтыг зогсолтгүй бөмбөгдөж байна гэж AlJazeera мэдээллээ.
Киевийн цэргийн удирдлагын газрын тэргүүн Олександр Павлюк “Киевийг тойроод Буча, Бровары, Вышхород хотуудад 30 гаруй дайралт болсон” гэв.
Харин Чернигов хотын даргын мэдээлснээр бөмбөгдөлт 24 цагийн турш үргэлжилсэн аж. Тэрээр “Оросууд үргэлж худлаа ярьдгийн жишээ” хэмээн CNN-д ярьсан байна.