Бидэнтэй нэгд

Нийгэм

КОВИД-19-ийг лабораторид гаргаж авсан байх магадлалтай БАРИМТУУД олджээ

Нийтэлсэн

Дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан цар тахлын улмаас олон мянган хүн амь насаа алдаж, улс орнуудын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь өдгөө ч үргэлжилсээр байгаа билээ. Халдвар анх дэгдэж байх үеэс эхлэн уг вирусийг лабораторийн аргаар гарган авсан байж болзошгүй талаар зарим эрдэмтэд үзэж  байсан ч тодорхой баримт, нотолгоо олдохгүй байсан юм. Тэгвэл вирусийн гарал үүслийг тогтоох чиглэлээр судалгаа эрхэлж байсан олон улсын эрдэмтдийн багийнхан уг таамаглалыг батлахуйц чухал баримтууд олдсон тухай мэдээлсэн байна.

Тодруулбал, АНУ-д төвтэй “Moderna” компанийн мэдэлд харьяалагдах генетикийн материалууд дотор КОВИД-19 вирустэй холбоотой зарим сэжүүр, мэдээллүүд хадгалагдаж байсан бөгөөд цар тахал анх дэгдэхээс гурван  жилийн өмнө буюу 2016 оны хоёрдугаар сард тус компанийн зүгээс зохиогчийн эрх авах хүсэлт гаргасан уурган дахь генийн зарим кодууд өнөөгийн коронавирустэй таарч буй ажээ.

Тэдний үзэж буйгаар, коронавирус өөрөө байгалийн аргаар хувьсан өөрчлөгдөж, “Moderna” компанийн хөгжүүлсэн бүтцийн дараалалтай давхцах магадлал тун бага буюу гурван  саяд нэг тохиох боломжтой үзэгдэл гэнэ. Иймд КОВИД-19-ийг хиймлээр гарган авсан байж болзошгүй талаарх таамаглалыг салбарын мэргэжилтнүүд онцгойлон анхаарч эхэлсэн бөгөөд генийн дараалал, код давхцаж байгаа явдал нь үүнийг батлах гол хүчин зүйл болсныг судалгааны багийн ахлагч, Орегоны их сургуулийн эрдэмтэн Баламурали Амбати мэдэгджээ. Түүнчлэн энэ чиглэлээрх нарийвчилсан судалгааг цаашид улам эрчимжүүлж, хөдлөшгүй нотлох баримтууд эрэлхийлэх төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр танилцуулсан байна.

Хятадын Ухань хотын лабораторид вирусийг гарган авсан байж болзошгүй талаар Америкийн хэвлэлүүдээр байнга гардаг. “The Wall Street Journal” сонин Хятад ковид-19-ийн талаар анх мэдээлэхээс өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сард Уханийн вирус судлалын лабораторийн эрдэмтэд хүнд өвдөн, эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлж байлаа. Гэсэн ч ийм мэдээлэл гарах бүрд Хятадын эрх баригчид няцаадаг юм. Түүнчлэн Хятадын Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн тэргүүн Юань Жимин хүн төрөлхтөнд вирусийг, ялангуяа шинэ төрлийн КОВИД-19-ийн халдвартай яг адил шинж чанартай вирус зо¬хиом¬лоор бүтээх нөөц боломж хараахан байхгүй гэж мэдэгдсэн байна. Түүнийхээр зарим мэргэжилтэн КОВИД-19-ийг зохиомлоор бүтээсэн гэж яриад байгаа ч үнэндээ ингэж вирус бүтээх нь хүн төрөлхтний боломжоос давж гарсан зүйл аж. “Хүн төрөлхтөн ийм вирус бүтээх хангалттай мэдлэг хуримтлуулсан гэдэгт би итгэхгүй байна” гэж Жимин онцолжээ.

Сүүлд ДЭМБ-ын шинжээчид  БНХАУ-ын Ухань хотод ажилласан бөгөөд судалгааны тайландаа ковид-19-ийн гарал болон үүслийг тогтоож чадаагүй талаараа мэдээлсэн.

ДЭМБ болон Хятадын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар лабораториос алдагдсан байх магадлал маш бага бөгөөд вирус нь өөр зуучлагч амьтнаар дамжин тухайлбал, сарьсан багваахайнаас хүнд шилжсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. 2020 оны эхээр шинэ төрлийн коронавируснийн халдвар Ухань хотод ноцтой дэлгэрэх үед барууны хэвлэл мэдээллийнхэн энэхүү вирусийг Хятадаас үүсэлтэй, Ухань хотын амьд амьтны захад ямар нэгэн амьтнаас хүнд халдварлаж эхэлсэн хятадууд зэрлэг амьтны мах идсэнээс болж үүссэн хэмээн мэдээлж байлаа.

Харин 2020 оны хоёрдугаар сард Японы Асахи телевиз “Шинэ төрлийн коронавирус Хятад биш Америкаас эхтэй байж болзошгүй. Сүүлийн үед Америкт дэгдээд буй халдварт ханиадны улмаас олон мянган хүн амиа алдсан. Тэдний зарим нь КОВИД-19-өөр амиа алдсан байх магадлалтай” хэмээж  байв. Ийнхүү хүн төрөлхтөн КОВИД-19-ийн  гарал үүслийг болоод яг хэзээнээс хүмүүс уг вирусээр халдварлаж эхэлснийг тогтоож чадалгүй мухардалд хүрээд байгаа билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа