Нийгэм
Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн автобус өдөр бүр үйлчилнэ
Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн билээ. Үүнтэй холбогдуулан, Улаан-Үд хотын Тээврийн газраас улс хоорондын зорчигч тээвэр эхлүүлж байна.
Улаан-Үд – Улаанбаатар чиглэлийн автобусны үйлчилгээ дөрөвдүгээр сарын 3-наас эхлэнэ. Өдөр бүр өглөө 07.30 цагаас Улаан-Үдээс автобус гарна гэж мэдээлсэн байна.