CRI Монгол радио

Малвинасын арлуудын асуудал үүрдийн зовлон байгаад байж боломгүй

Нийтэлсэн

Өнөөдөр Малвинасын арлуудын дайн дэгдсэний 40 жил тохиож байна. 40 жилийн өмнөх энэ өдөр колоничлогчдод эзлэгдсэн Малвинасын арлуудын бүрэн эрхт байдлаа эргүүлэн авахын тулд Аргентин улс Их Британи улстай дайтаж, Аргентин улсын ялагдлаар дайн дуусаж байв. Тухайн үед Их Британи “колоничлолын өв”-өө залгамжлахын тулд бусад орны газар нутгийг эзэлсэн түрэмгийлсэн үйлдэл нь Аргентин тэрчлэн Латин Америк тивийн ард иргэдэд нөхөж баршгүй асар их хохирол учруулсан байдаг.

Малвинасын арлуудын асуудал нь үнэндээ колоничлолын түүхээс үлдсэн үлдэгдэл асуудал юм. 1816 онд Аргентин Испанийн колоничлолоос тусгаар тогтнолоо олж Малвинасын арлуудад бүрэн эрхээ сэргээж байв. 1833 онд Латин Америкт колоничлолоо тогтоож байсан Их Британи Малвинасын арлуудыг хүчээр эзлэн авсан байдаг. 1965 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Малвинасын арлуудын асуудлыг “колоничлолын бус” ангилалд оруулах тогтоол баталж, холбогдох хоёр орныг хоёр талт хэлцлээрээр бүрэн эрхт байдлын маргаанаа шийдвэрлэхийг уриалав. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн колоничлолоос ангижруулах асуудлаарх Тусгай хороо Их Британийн засгийн газраас Аргентинтай маргаанаа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг шаардсан тогтоолыг 30 гаруй удаа гаргасан ч Их Британи бүгдэд нь татгалзсан хариу өгч байжээ.

Малвинасын арлуудын дайн болж 40 жил өнгөрсөн ч Аргентины засгийн газар, ард иргэд Малвинасын арлууд дахь бүрэн эрхт байдлын шаардлага болон Их Британитай хэлэлцээрийн ширээний ард сууж, колоничлолын үлдэгдэл асуудлыг шийдвэрлэхийг шаардсаар ирсэн юм. Аргентин Малвинасын арлуудад бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагыг Хятад улсыг багтаасан олон орон дэмжиж, Их Британи НҮБ-ын холбогдох тогтоолыг дагаж мөрдөн, маргааныг энхийн замаар зохицуулах хэлэлцээг аль болох хурдан сэргээхийг уриалсаар ирсэн юм.

Малвинасын арлууд дахь эзлэн түрэмгийллээ бэхжүүлэхийн тулд Британичууд ерөөс зүгээр суугаагүй байгаа нь олны дургүйцлийг хүргэсээр ирэв. Өнгөрсөн 1-р сард Их Британи Малвинасын арлуудад агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэг байрлуулсныг Аргентины тал илрүүлэв. Их Британийн энэхүү үйлдэл нь НҮБ-ын тогтоолыг илт зөрчиж, Аргентины ард иргэдийн хуучин шархан дээр давс цацсан явдал боллоо.

Их Британийн хийж буй үйлдлүүд нь тэд “колоничлолын эрин үе”-ээрээ асуудлыг сэтгэж, хөгжиж буй орнуудын тусгаар тогтнолыг огтхон ч тоодоггүй гэдгийг харуулж байна. Малвинасын арлуудын асуудал нь зөвхөн Аргентин улсын асуудал төдий биш харин бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудал юм. Талууд Их Британийн Аргентины нутаг дэвсгэр дээр колоничлолоо хэрэгжүүлсээр байгааг эрс эсэргүүцэх ёстой.

Н.Пүрэвжав

Exit mobile version