Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Энхбаяр: Танхайрч, согтуугаар жолоо барьж, нус цэрээ хаясан бол сануулах биш торгодог байх ёстой

Нийтэлсэн

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Уг өөрчлөлтөд сануулах арга хэмжээ авдаг болох асуудлыг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зөрчлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сануулах гэдэг арга хэмжээ нэмэгдэж байгаа юм байна. Энэ нь зарим хүнд сайхан сонгогдож байгаа байх. Торгодог, сануулдаг энэрэнгүй болъё гэж байгаа юм байна.

Ямар үед сануулах вэ гэдгээ ялгах ёстой. Хуулийн төсөлд танхайрсан, олон нийтийн газарт бие зассан, жагсаал цуглаан зөвшөөрөлгүй хийсэн, олон нийтийн, үйлчилгээний газарт тамхи татсан, хүний гэр оронд зөвшөөрөлгүй зураг дарсан, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчсон, тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа гар утсаар ярьсан, цэргийн зарлан аваад очихгүй байгаа үед, хурд хэтрүүлсэн үйлдлүүдэд сануулах арга хэмжээ авна гэж байна. Үүнийг дэмжихгүй. Ингэж болохгүй. Эдгээр үйлдлүүдэд торгуулийн арга хэмжээ авах ёстой.

Хурд хэтрүүлсэн тохиолдолд торгох ёстой. Цаана нь хүний амь намыг хамгаалж байгаа хэрэг. Зөрчлийн хууль гэдэг бол гэмт хэргээс хамгаалж байгаа хэлбэр юм.

Анх энэ хуулийн хэлэлцэж байх үед гэр бүлийн хүчирхийллийг торгож, баривчлах гэлээ гэж шүүмжилж байсан. Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шийтгүүлж байгаа хүний тоо нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ үүний дүнд санаатайгаар хүний амь нас хохироосон хэргийн тоо буурсан.

Танхайрч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, нус цэрээ хаа явсан газраа нийж, хогоо хаядаг байж болохгүй. Одоо хотын соёл, дадалд суралцах хэрэгтэй байна. Хотод амьдарч байгаа бол бусдын эрхийг хүндэтгэж, дэг журам захирагдах ёстой. Арай гэж соёлд төлөвшиж байхад сануулдаг болно гэж байгаа нь double standart бий болгох гэж байна. Яагаад гэвэл хэнийг торгох вэ, хэнд нь сануулах арга хэмжээ авах вэ гэдгээ тухайн цагдаа л шийднэ. Энэ бол царай харна гэсэн үг. Төр өөрөө иргэнд тэгж бус ялгамжтай ханддаг болж байна гэсэн үг. Дарга нарыг бол “За танд сануулъя” гээд харин дээрэлхэж болмоор хүнээ шууд торгоно.

Тиймээс сануулах арга хэмжээг тооцоо, судалгаатай ярих ёстой гэж бодож байна.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ