Нийгэм

Т.Мөнхсайхан: Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байна

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах тухай зарлиг гаргажээ.

Энэхүү зарлигтай холбогдуулан Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан өндөр хатуулагтай архины хэрэглээний хор уршгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байна. ДЭМБ-ын тогтоосноор нэг хүнд ногдох хэмжээ 8-9 литр байвал үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэж үздэг. Гэтэл манай улсын нэг хүнд ногдох спиртийн хэмжээ 12 литр хүрсэн байна. 100 мянган хүн амд ногдох шалтгаанаар архинаас үүдэлтэй нас баралт тэргүүлж байна. Жилдээ гарч байгаа согтууруулах ундаатай холбоотой осол 16 мянга дөхөж байна. Гэмт хэрэг 22-23 мянга хамгийн гол нь энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 38-40 градустай, өндөр хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэсэн үед гарч буй хэрэг зөрчил өндөр хувийг эзэлж байна.

Согтууруулах ундаанаас шалтгаалсан хүн амины хэрэг 85,7 хувьтай байна. Согтууруулах ундааг зөв зохистой болгох үр дүнтэй арга бол татварын бодлого байдаг. Манай улсад 38-40 градус согтууруулах ундаа 26 градустай архинд ногдуулж байгаа согтууруулах ундааны татварын хэмжээтэй ижил байна. Бусад улсууд татвар ногдуулахдаа хатуулагтай нь холбоотой савлалтын эзэлхүүн, нэгж доод үнэтэй холбоотой татвар ногдуулдаг байна. Өндөр градустай согтууруулах ундааны үнийн 60 орчим хувийг татвар эзэлдэг бол манай улсад 38 градустай согтууруулах ундаанд ногдуулж буй татвар дэлхийн дунджаас 2 дахин бага байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бага хэмжээний татвар ногдуулж ирсэн нь согтууруулах ундааны хэрэглээг дэмжиж ирсэн байна” гэлээ.

Exit mobile version