Ерөнхийлөгч
Ерөнхийлөгч архидалттай тэмцэх асуудлаар ЗАРЛИГ гаргажээ

-Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан:
-Манай улсад 90 мянга орчим хүн архинд донтсон байна. Жил ирэх тусам архинаас улбаатай гэмт хэрэг, зөрчил, эрүүл мэндийн өвчлөл нэмэгдэж байна.
38-40 градусын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүмүүс хамгийн их гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг.
Архины зохисгүй хэрэглээг бууруулах үндсэн 10 төрлийн арга байдаг. Энэ төрлийн хэрэглээг багасгахад залуусын цаг завыг зөв өнгөрүүлэх боломжоор хангая.
38-40 градусын согтууруулах ундаа нь хүний эрүүл мэндийг асар ихээр хохироож, өвчлөлийн эх үүсвэр болдог. Архины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүний эсрэг цогц бодлого ерөөсөө хэрэгжүүлж байгаагүй юм байна. Тиймээс ирээдүйн 10 жилийг олж харсан арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэйг судалгааны үр дүн харуулж байгаа юм.
Согтууруулах ундааны хэрэглээг зүй зохистой болгодог хамгийн үр дүнтэй арга бол татварын бодлого байдаг. Манай улсад онцгой албан татвар 38-40 градусын согтууруулах ундаа нь 26 градустай согтууруулах ундаанд ногдож байгаа татвартай ижил байна. Энэ нь жилд 2-300 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. 25-40 градусын согтууруулах ундааны татвар нь 6960 төгрөг. Төдийлөн хэрэглээд байдаггүй 40 градусаас дээш градустай согтууруулах ундааны татвар үүнээс 2,4 дахин өндөр байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
- Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулгатай хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын болон эрхзүйн өөрчлөлт хийх
- Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулгатай архи согтууруулах ундааны хатуулгыг арван жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрхзүйн орчныг бүрдүүлэх
- Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос Хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, Архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажилд зарцуулах
- Төрийн байгууллага болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны арга хэмжээнд өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэрэглэхийг бүр мөсөн болиулах
