Эдийн засаг
Төв банк өнгөрсөн сард 986 килограмм үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2022 оны гуравдугаар сард 985.6 килограмм/кг/ үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.4 тонн үнэт металл худалдан авчээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 533.2 килограммаар өссөн үзүүлэлт юм.
Гуравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 12.5 кг, Баянхонгор аймаг дахь салбар 48.8 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш гуравдугаар сард 181,018 төгрөг байв.