Улс төр

Х.Баттулгыг АН-ын даргаар батламжлах ээлжит бус Их хурал болно

Нийтэлсэн

Энэ сарын 6-нд болсон Ардчилсан намын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан билээ.

Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал өнөөдөр болох юм байна.

Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд болсон Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар С.Эрдэнэ даргатай АН-аас ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын зүгээс дээрх сонгуулийг хүчин төгөлдөр бус хэмээн мэдэгдээд буй.

Exit mobile version