Дэлхий

ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасах санал хураалтад Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийллээ

Нийтэлсэн

Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр Оросын арми хүний ​​эрхийг “бүдүүлгээр зөрчсөн” баримтуудад үндэслэж НҮБ-ын Ерөнхий Ассамблей пүрэв гарагт Оросын НҮБ дахь Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлийг цуцлах шийдвэр гаргалаа. Үүний дараа Орос хугацаанаасаа өмнө өөрсдөө гарахаар болжээ.

Оросыг хасах тухай санал хураалтад 93 улс дэмжиж, 24 улс эсэргүүцэж, 58 нь түдгэлзсэн байна.

Эсэргүүцсэн улсын тоонд Алжир, Беларусь,  Кыргызстан, Боливи, Бурунди, Куба, Сири, Эритрей болон Этиоп улсууд багтсан байна. Харин түдгэлзсэн улс орнуудын тоонд Монгол Улс, Өмнөд Африк, Египет болон Саудын Араб оржээ. Санал хураалт дууссаны дараа НҮБ дахь Оросын төлөөлөгч Геннадий Кузьмин Орос НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өнөөдөртөө өөрсдөө гарна гэж мэдэгджээ. Тэрээр Оросыг хасах тухай шийдвэрийг “эрх тэгш бус, улс төржсөн шийдвэр” гэж нэрлэсэн байна.

БНХАУ мөн ОХУ-ыг хасахыг эсэргүүцсэн байна. Хятадын төлөөлөгч Оросыг хасах тухай НҮБ-ын шийдвэрийг яарсан, НҮБ-ын хоорондох заагийг улам томсгоно гэв.

Exit mobile version