Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Тавантолгой-Зүүнбаян төмөр замын түүх буюу мордохын хазгай

Нийтэлсэн

-Монголд хууль засагладаг уу, хүн засагладаг уу гэдгийг Дээд шүүх хянана-
Яг оноод хэлчихсэн үгс бас байх юм. Жишээ нь, улсын комисс хүлээж аваагүй байхад л вагон онхолддог Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд бол “Мордохын хазгай” гэж үг яв цав тохирно. Эхнээсээ л энэ төмөр замын ажил Монголд мөрдөгдөж байгаа бүх хууль дүрмийг зөрчсөн бөгөөд эцэстээ нээлтээ ч хийж амжилгүй эхний ослоо гаргав. Тиймээс энэ бичвэрт “Мордохын хазгай” гэх нэршлийг ашиглаж байна. Одоо тайлбарлая.

Монгол Улсын экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой энэ төмөр замын ажил маш олон хардлага, сэрдлэг дунд өрнөсөн. Цэргүүдээр бариулна гэх нэрийн дор төмөр замын төсөвт өртгийг нуухаас эхлээд Засгийн газар хуульгүй мэт хүчилсээр дуусгаж байгаа төсөл. Алх барьсан хүнд бүгд хадаас шиг харагддаг гэдэг. Тэгвэл Засгийн газар эрх мэдэлдээ эрдэж, жирийн бизнес эрхлэгчдийг чимээгүй “хадсаар” Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг дуусгаж байна.

Гэвч… Төмөр замын ажил дууссан ч түүнийг барих явцад гарсан хуулийн зөрчил, алдаа завхрал цаашид ч үргэлжлэх магадлалтай юм. Зарим мэдээллээс харахад, Засгийн газрын хууль бус шийдвэрээс болж хохирсон аж ахуйн нэгжүүдийн асуудал Улсын дээд шүүхээр хянагдах хэмжээнд очоод байгаа аж. Маш олон баримт фактууд Засгийн газрын хууль бус шийдвэрүүдийг хангалттай нотолдог. Тэгэхээр Монголд хууль засагладаг уу, хүн засагладаг уу гэдгийг харах боломж бүрдэх нь…

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам бол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн төсөл. Тэгвэл Монгол Улсын хуулийг ягштал биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх засаглал Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам дээр бол эсрэгээр нь ажилласан байдаг. Хуулийг гууль болгосон шийдвэрүүд нь бүгд цагаан дээр хараар баримттайгаа үлджээ. Цөөн жишээ дурдъя.
Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр 117 дугаар тогтоол гаргаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д гурван жилийн хугацаатай олгосон. Өөрөөр хэлбэл, асар өндөр төсөвт өртөгтэй төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д шууд өгсөн гэсэн үг. Эндээс л нөгөө мордохын хазгай гэгч нь эхэлсэн байна. Учир нь, Засгийн газар тогтоол баталж байсан есдүгээр сард Монгол Улсад “Зүүнбаян төмөр зам” гэж компани огт байгаагүй бөгөөд хожим 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр л Улсын бүртгэлийн ерөнхий газарт нөхөж бүртгүүлж, албан ёсоор гэрчилгээгээ авсан байгаа юм. Тэр өдрөөс л хуулийн этгээд үүсгэн байгуулагдсан бөгөөд Засгийн газар огт байхгүй компанид, огт байгуулагдаагүй хуулийн этгээдэд төмөр замын суурь бүтэц барих эрх олгосон нь ноцтой асуудал. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчийн үлгэрээр Засгийн газар хуулийг шууд зөрчсөн нь дээрхээр батлагдаж байна.

Төмөр замын суурь бүтэц гэдэг асар том бүтээн байгуулалтын ажил. Маш олон дүрэм журам, норм стандартыг хангасан байх ёстой. Төмөр замын барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл, туршлага, техникийн боломжтой байгууллага хийдэг болохоос “төрөөгүй” цаасны компани хийдэггүй юм гэдгийг энэ явдал харууллаа. Одоо будаг нь ханхалсан гэх шинэ төмөр замын осол, түүний хохирол зардлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Цаашид энэ төмөр зам ашиглалтын шаардлага хангахгүй хүний амь эрствэл хэн хариуцах вэ? Ер нь зам, барилгын бүх л бүтээн байгуулалт тийм зарчимтай. Захын нэг барилга барихын тулд ямар олон зөвшөөрөл авч, ямар олон гарын үсэг цуглуулах шаардлага гардаг билээ. Зам, барилгын ажил гүйцэтгэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхлээд зөвшөөрөл авах, ТЭЗҮ батлуулах, Барилгын ажлын зургийг боловсруулж батлуулах, Ажлын даалгавар авах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ боловсруулах, барилгын ажил хийгдэх газрыг чөлөөлөх гэх зэрэг шат дараатай олон процесс ажиллагааг дамждаг. Энэ бүгд өөр өөрийн дүрэм, журам, хуулиар зохицуулагддаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар ямар ч цаасгүй, ядахнаа ТЭЗҮ ч үгүй төслийг шууд эхлүүлсэн. Ерөнхийдөө алх цохиод л ажил эхлүүлж, энэ нь эцэстээ ноцтой осол гарах хэмжээний асуудалд хүрээд байгаа юм. Товчхондоо, Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг зөрчиж мэргэжлийн тооцоо судалгаагүй, холбогдох баримт бичиг болох ТЭЗҮ, барилгын зураггүй, ажлын даалгаваргүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүйгээр хийж хэрэгжүүлсэн. Энэ бүхэн нь бүгд баримт нотолгоотойгоо байгаа бөгөөд анхан шатны шүүхүүдээр ч тогтоогдоод байгаа юм байна.

Энд байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийн талаар бас дурдах ёстой. Төмөр зам барихын тулд уулыг таллаж, өм цөм ухаад авчихсан нь өдгөө ямар ч нөхөн сэргээлтгүй байж л байна. Уг нь Ашигт малтмалын тухай хуулиараа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөхөөс эхлээд бүхий л үнэлгээ, учирч болох эрсдэлийг тооцож, хууль дүрэм баримталж, эцэст нь нөхөн сэргээлтийг хийх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч байж олборлолт явуулах учиртай. Тусгай зөвшөөрөлгүй ямар ч компани, тэр бүү хэл Төрийн өмчит Тавантолгой ч олборлолт байтугай хайгуул хийх бололцоогүй. Гэтэл төмөр зам барина гэхээр л ямар ч лицензгүй, ТЭЗҮ-гүй, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт хуулийн бүх шаардлагыг уландаа гишгэн уулын талыг тэслээд нүх үлдээж болох уу. Энд хариуцах эзэн байхгүй…

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам дээр энэ мэт Монголын хуулийг Монгол Улсын Засгийн газар уландаа гишгэснийг батлах баримт, факт олон бий. Тиймдээ ч Засгийн газрын хүч түрэн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд байгаа газрыг дур мэдэн булаасан атлаа нөхөн олговрыг зөвхөн цаасан дээр хожим өгөх нэрийдлээр өнөөдрийг хүртэл бодит эрхийг сэргээхгүй байгаа нь эхнээсээ шүүхэд дуудагдсан байна.

Т.ХЭРЛЭН

CGTN мэдээ21 цаг өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ1 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Улс төр2 өдөр өмнө

Исэгахама ояката: Сүмогоор дамжуулан Монголын хөгжилд хувь нэмэр оруулсаар байх болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Цөлд дэлгэрсэн цэцэг

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа