CRI Монгол радио

Ши Жиньпиний илтгэл олон нийтээс идэвхтэй тусгал авч байна

Нийтэлсэн

ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжингийн Өвлийн Олимп, Өвлийн Паралимпын наадмын дүгнэлт, сайшаан хөхүүлэх хурлын үер чухал илтгэл тавьж, Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын наадамд оролцогчид агуу их цаг эриний олгосон боломжийг эрхэмлэн дээдэлж, өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авах, бэлтгэл үе шат, зохион байгуулах зэрэг бүх явц дамжлагат их талыг харгалзан, өөртөө итгэлтэй, нээлттэй байж, бэрхшээлийг зоригтой даван туулж, шилдэг амжилтуудыг эрэлхийлэн, ирээдүйн Бээжингийн өвлийн олимпын үзэл санааг хамтдаа бий болголоо хэмээн онцолсон юм.

Түүний энэхүү илтгэл нь Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын наадамд оролцогчдод урам зориг, итгэл олгожээ. “Бид ерөнхий нарийн бичгийн даргын итгэл найдварыг бат цээжилж, Бээжингийн өвлийн олимпын наадмын үзэл санааг цаашид бадруулж, 2 дахь зуун жилийн тэмцлийн зорилт, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг харуулсан Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө улам шаргуу ажиллана” хэмээн хүмүүс ярьж байлаа.

Ши Жиньпин: Долоон жил шаргуу ажилласны дүнд Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын наадам бүрэн дүүрэн амжилттай зохион байгуулагдаж, дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хятадын ард түмэн бусад орны ард түмэнтэй хамтдаа зүтгэж, бэрхшээл сорилтыг даван туулж, түүхэнд мөнхлөн үлдэх олимпын наадмыг дахин зохион байгууллаа. Бээжин хот нь дэлхий дээр анхны “Хос олимпын хот” болсон бөгөөд Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх эрч хүчийг төвлөрүүлж нэгтгэж чадсан юм. Өөрчлөлт донсолгоо ихтэй дэлхий дахинд итгэл найдвар, урам зориг авчирч, “ирээдүй зүг хамтдаа” эрин үеийн хүчтэй дуу хоолойг дэлхий дахинд уламжилж чадлаа гэжээ. \Ренчинсоо\

Exit mobile version