Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Жавхлан гишүүн ЖДҮХС-гаас гурван компанид зээл олгоход нөлөөлсөн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэв үү

Нийтэлсэн

ЖДҮХС-гаас 2018 онд аж ахуйн нэгж, иргэдэд олгох ёстой зээлийг нэр бүхий улстөрчид хамаарал бүхий компаниуддаа олгуулахад нь нөлөөлсөн байж болзошгүй дуулиан өнөөг хүртэл тасраагүй байгаа. Прокурорын байгууллагад ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 13 гишүүний хэрэг хянагдаж байгаа ч тэдний дээр энэ парламентаас хэд хэдэн хүн нэмэгдэх нь тодорхой болоод байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ хүмүүсийн хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан жагсаж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр “Б.Жавхлан гишүүн өөрийн хамаарал бүхий компаниудад тэрбум гаруй төгрөгийн зээл олгуулсан нь үнэн. Тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нартай найз нөхөр, албан тушаалын харилцаагаа ашиглан дээрх зээлийг ногоон гэрлээр шийдүүлсэн” гэсэн юм. ЖДҮДС-гийн зээлийн асуудлыг хэвлэлийнхэн олон нийтэд анх дэлгэж байх үед буюу өдгөөгөөс 16 сарын өмнө Б.Жавхлан гишүүний нэр гарч байсан ч “Үндэслэл нь хангалттай нотлогдоогүй” шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Гэвч энэ удаад түүнийг эх сурвалж, хууль хяналтын байгууллагынхан хөдлөшгүй баримтаар хуулийн хаалга татуулах  хэмжээнд хүрчээ.

Түүнийг ЖДҮХС-гаас “Пример инвестмент групп” ХХК-иар 900 сая, “Жетте майнинг” ХХК-д 800 сая, “Алтан олом” ХХК-д 250 сая төгрөг олгуулахад нөлөөлсөн тухай баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн өдрүүдэд цацах болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан өмнө нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд “…Өчигдрөөс эхлэн твиттер, фэйсбүүк, хэдэн сайтаар зохион байгуулалттайгаар надтай холбоотой мэдээлэл явууллаа. Харамсалтай юм болж байна. Миний нэр холбогдоод байгаа “Пример инвестмент групп” компанид хүсэлт тавьж, өчигдөр уулзлаа. Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. Төрөөс явуулж буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан юм байна. Миний хувьд 2010-2015 онд “Долоон болдог” ХХК-ийн бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа “Пример инвестмент групп” компанитай би ямар ч холбоогүй” гэж байлаа.

Ийн ярьсны хүчинд 2018 оны зургадугаар сарын 8-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас “Пример инвестмент групп” ХХК руу “Зээл олгов” гэсэн тайлбартайгаар 900 сая төгрөг,  2018 оны наймдугаар сарын 17-нд “Жетте майнинг” ХХК руу дээрх байдлаар 800 сая төгрөг тус тус шилжүүлсэн нь ч гэрчийн мэдүүлэг болоод баримтаар нотлогджээ.

Гэвч дээрх компаниудад зээл олгуулахын тулд Б.Жавхлан гишүүн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нар руу хамаарал бүхий компаниуддаа зээл гаргуулахыг утсаар захисан тухай эх сурвалжууд болон гэрчүүд хуулийн байгууллагад мэдээлсэн байна. Энэ нь ч баримтаар нотлогдоод байгаа бололтой. Ийн ярьсны хүчинд 2018 оны зургадугаар сарын 8-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 данснаас “Пример инвестмент групп” ХХК руу “Зээл олгов” гэсэн тайлбартайгаар 900 сая төгрөг,  2018 оны наймдугаар сарын 17-нд “Жетте майнинг” ХХК руу дээрх байдлаар 800 сая төгрөг тус тус шилжүүлсэн нь ч гэрчийн мэдүүлэг болоод баримтаар нотлогджээ.

Өөр нэгэн ноцтой баримт нь Б.Жавхлан гишүүн АНУ-д суралцаж байхдаа танилцсан, Монголд ирээд түүний туслахаар ажиллаж байсан С.Төгсбилэг гэх залууг ЖДҮХС-гийн захирлаар томилуулсан байна. Өөрөөр хэлбэл, түүний зээл ногоон гэрлээр бүтсэн шалтгаан нь ч дээрх томилгоотой холбоотой байх магадлалтай юм. Үүний дээр Б.Жавхлан гишүүний зөвлөх н.Эрдэнэцогт гэдэг хүний оролцоотой “Жетте майнинг” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслөөр 800 сая төгрөг, барилгын чиглэлээр дагнадаг “Пример инвестмент групп” ХХК нь арьс, ширний үйлдвэрийн төслөөр 900 сая төгрөг авсан нь ч олон нийтийг хардахад хүргээд байгаа юм. Түүнчлэн тэрбээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр “…Нэг нөхрийн маань асуудал яригдаж байна. Гишүүд минь бүгдээрээ “…Батзориг гишүүн ажлаа үргэлжлүүлэх ёстой” гэдэг дээр санал нэг байгаа. Би ч санал нэг байна. Батзориг гишүүний холбогдож байгаа асуудалд гишүүд маань, төрийн албан хаагчид гээд олон хүн холбогдоод явж байна. Хувиа бодож энэ үйлдлүүд дээр оролцоогүй гэдгийг бид бүгдээрээ эрх биш харж байгаа байх. Тэгэхээр чөлөөлсөн ч, чөлөөлөөгүй ч дараагийн цохилт бидэн дээр, УИХ дээр ирдгээрээ ирнэ. Нам дээр ч ирнэ. Улс төрийн цохилтууд ирнэ” хэмээн өмөөрч байлаа.

Юутай ч жил гаруйн өмнө “Би ЖДҮХС-гаас ямар ч зээл аваагүй. Надтай холбоотой компани нэг ч аж ахуйн нэгж зээл аваагүй” хэмээн мэдэгдэж асан УИХ-ын гишүүн Б.Жавхланг АТГ болоод бусад хууль, хяналтынхан шалгаж эхэлсэн бололтой.

Б.Жавхлан нь Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон бөгөөд 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. Түүнийг өмнө нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс их хэмжээний мөнгө зувчуулсан, бодлогын алдаа гаргасан, авлига авсан байж болзошгүй зэрэг хэд хэдэн асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч тэрбээр уснаас хуурай гарч байсан нэгэн билээ.  Энэ талаар эргэн сануулбал, тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан, Дэд Ерөнхийлөгч Э.Батшугар нарыг 2012-2016 онд Чингэс бондоос нийт 5.6 их наяд төгрөг буюу 2.3 тэрбум ам.долларыг Үнэ тогтворжуулах болон Орон сууцны хөтөлбөрт дур мэдэн зарцуулж, зувчуулсан, мөн бусад байдлаар улсад нийт 14 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байлаа.

Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Б.Жавхлан ард түмний боломжийг ингэж л эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “хулгайлжээ”. ЖДҮХС-аас зээл авсан гэдэг нь хөдлөшгүй баримтаар тогтоогдчихсон гэх мэдээллийг эх сурвалж онцолж байлаа. Хууль хяналтын байгууллагад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн талаар  гэрчийн мэдүүлэг, санхүүгийн баримт, зээл гаргуулахын тулд холбогдсон гар утасны бичлэг, мессэж зэрэг нь байгаа гэнэ. Удахгүй энэ талаарх ноцтой баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэх аж. Ийнхүү Б.Жавхлан гишүүний хууль бус үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан  хөдлөшгүй  баримтаар тодорхой болсон гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа.

Үндэсний шуудан

Нийгэм2 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа