Энтертайнмент
Чөлөөт бөх: Буриадын бөх сонирхогчид автобусаар Улаанбаатарт ирнэ
Энэ сарын 19-24-нд Улаанбаатарт Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд Буриадын бөх Арсалан Будажапов оролцоно. Арсалан Киргизийн шигшээ багийн нэрийн өмнөөс барилдах юм. Тэр Улаан-Үдэд бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
Буриадын бөхийн холбооноос энэхүү үйл явдлыг тохиолдуулан, Арсаланыг дэмжих, Азийн аварга болгох зорилгоор хөгжөөн дэмжигчдийн том армийг Монголд илгээхээр болжээ.
Улаан-Үд – Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн тусгай автобусыг тэмцээн болох өдөр бүр ажиллуулна. Бөх сонирхогчдын тооноос шалтгаалан, зарим өдөрт 10 автобус ч үйлчлэх юм.
Тус холбооны уриалгад “Ах дүү Монголын нутагт болох энэ тэмцээнийг үзэж сонирхохыг урьж байна. Арсаланаа дэмжицгээе. Аялалд эхнэр хүүхэд, анд найз нараа ч дагуулан яваарай. Улаанбаатараар зугаалж, найз нөхөдтэйгээ уулзах сайхан боломж шүү” гэж дурджээ. Балиашгуудад зориулан, Улаанбаатар хотоор аялал, шопинг зохион байгуулах гэнэ.
Арсалан Будажапов 2019 онд Киргизийн иргэн болсон. 2020, 2022 оны Киргизийн аварга. 2020 оны Азийн аварга бөх юм.